Хүмүүс: |
С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх гэж байна. Хурал 10:00 цагаас товлогдсон.
Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцох гэрчээр С.Зориг агсны гэргий Б.Булган оролцохоор дөнгөж сая буюу 09:50 цагт Шүүхийн байр руу орлоо.
Сануулахад, Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна ТЕГ-ын мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг Эрүүгийн хуулийн 133.1 дэх хэсгийн Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн (2002 онд баталж, 2017 он хүртэл мөрдсөн), 251.1-д заасан Эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр буруутган, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.