ШУУРХАЙ: Б.Хурц нар ШҮҮГЧДЭЭС ТАТГАЛЗАЖ, хурал хойшиллоо

2019/07/23
Share |
Хүмүүс:
ШУУРХАЙ: Б.Хурц нар ШҮҮГЧДЭЭС ТАТГАЛЗАЖ, хурал хойшиллоо

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагт хаалттай эхэлсэн ч шүүх хурал 14:00 цаг хүртэл хойшлоод байсан билээ.

Учир нь шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс ялтнуудыг дарамталсан гэх Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн юм.

 Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 415 дугаар ангид хоригдож байсан ялтан Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд  оролцуулахаар авч ирсэн бөгөөд хурал хоёр цаг хаалттай үргэлжилсний эцэст 16:10 цагт завсарлалаа. Шүүгдэгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир уг хурлыг ирэх наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
хмм хулгайч алуурчинтайгаа нийлчихсэн хооллоод сууж байна гэхчив
IP:202.179.26.172  2019-07-23 20:29:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.