ШУУРХАЙ: ”Говь” ХК-ийн бохирын лаганд 18 настай залуу унаж, амиа алджээ

2019/07/24
Share |
Хүмүүс:
ШУУРХАЙ: ”Говь” ХК-ийн бохирын лаганд 18 настай залуу унаж, амиа алджээ

"Говь" ХК-д ажиллаж байсан 18 настай Л гэх залуу өчигдөр /2019.07.23/ тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Залуугийн цогцсыг шөнийн 02:00 цагийн үед лагаас гаргаж авсан байна. 

Талийгаачийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр, өчигдөр өглөөний 10:30 цагийн үед "Говь" ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүргийг тус компанийн удирдах албан тушаалтан өгчээ. Үүргийн дагуу 18 настай ажилтан залуу бохирын лаг шүүх газарт орсон бөгөөд үүнээс хойш гарч ирээгүй байна. Ажил тарах цаг өнгөрсөн ч залуу гэртээ ирээгүй, ажлынхантайгаа таараагүй байсан учраас хамт ажилладаг залуу гэрийнхнээс нь сураглаж асууснаар ар гэрийнхэн нь хайж эхэлжээ. Улмаар "Говь" ХК-ийн үйлдвэр дээр ирж, хүүгээ сурагласан ч компанийн зүгээс дотогш нэвтрүүлээгүй талаар талийгаачийн ээж Ц хэлж байв. Компанийнханд шаардлага тавьсны эцэст оройн 23.00 цагийн үед хяналтын камерийн бичлэгийг шалгахад талийгаач залуу бохир шүүх газар руу орсноос хойш гарч ирээгүй, ажлаасаа гарч явсан нь бичигдээгүй байсан учир Онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн байна. 

Онцгой байдлын аврагчид хэргийн газарт ирж, лаганд хуримтлагдсан бүх бохирыг соруулж авсанаар залуугийн цогцсыг шөнийн 02:00 цагийн үед гаргаж авчээ. Цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Манай сурвалжлах баг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиход "Говь" ХК-ийн удирдах ажилтнууд ирсэн байсан боловч "Албан ёсны мэдээлэл удахгүй өгнө" хэмээн ямар нэгэн мэдээлэл, тайлбар өгөхөөс татгалзсан юм.

Талийгаач залуугийн хувьд "Говь" ХК-д ажилд ороод гурван сар гаруй хугацаа өнгөрч байсан бөгөөд наадмын өмнө "жинхэлсэн" байжээ. Түүний ар гэрийнхний зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэглэлгүй ажиллуулсан, хяналтын камерын оперотор ажлаа хийгээгүй, гурван сар ажилласан, туршлага багатай хүнийг бохирын лаг руу оруулсанд гомдолтой байгаагаа илэрхийлж байв. Мөн компанийн байр руу нэвтрүүлэхгүй удсан нь хэргийг нуун дарагдуулах гэсэн оролдлого хэмээн үзэж буйгаа хэлж байлаа. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин ямар харамсалтай хэрэг вэ? бохирын лаг руу ор гээд тушааж болсон юм чинь юү болж бна гэдгийг нь яагаад анхаараагүй юм бэ? Тэгээд ч яагаад ганцаараа ажилласан юм бэ? хариуцлага хүн чанар сэтгэл гэх зүйл огт алгаа
IP:202.21.108.223  2019-07-24 14:05:02
nnnn zavaan kompani. hanaj tsaddaggui.
IP:150.129.143.10  2019-07-24 16:13:18
o Jaahan huuhed bn tegeed yaj gantsaaraa hiij diileh iim .soninym
IP:112.72.11.114  2019-07-25 17:23:42
Irgen Yagaad tiim aimaar ymruu hun oruulchaad araas ni hyndgui ym beee iim baij blhgui l deee goviiihooon
IP:103.57.95.16  2019-07-26 07:42:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.