Тулааныг зогсоо: Мэргэжлийн боксчин Максим Дадашев нас баржээ

2019/07/24
Share |
Хүмүүс:
Тулааныг зогсоо: Мэргэжлийн боксчин Максим Дадашев нас баржээ

ОХУ-ын боксчин Максим Дадашев Пуэрто-Рикогийн Матиастай хийсэн тулаанд хүнд гэмтэж, хэд хоногийн дараа амьсгал хураалаа.

Рингэн дээр юу болов?

Энэ сарын 20-нд Максим Дадашев (63,5 кг) замналынхаа хамгийн чухал тулаандаа гарсан юм. Өрсөлдөгч нь Субриэль Матиас. Хэн хэн нь 13 ялалттай, ганц ч ялагдалгүй байлаа. IBF холбооны чансаанд Дадашев илүү байсан тул энэ тулаанд ялбал дэлхийн аваргын бүсийн төлөө тоглох эрх авах байлаа. Гэвч тулаан эмгэнэлтэйгээр өндөрлөсөн.

Тулааны эхний хэсэг эн тэнцүү өрнөж, шүүгч нар тамирчдад ижил оноо өгсөн байлаа. Гэвч удалгүй Матиасын цохилтууд байндаа тусаж, Максим удааширч эхэллээ. Есдүгээр үеэс Матиас ялах нь тодорхой болсон. Гэвч Максим 10, 11 дүгээр үед ч гарсан юм. Боксчдын хувьд шүүгчийн саналаар ялагдах, хугацаанаас өмнө ялагдах гэдэг маш их ялгаатай зүйл. Орос тамирчны дасгалжуулагч Бадди Макгирт тулааныг зогсохоор Максимаас гуйсан ч залуу зөвшөөрсөнгүй.

"Макс, би тулааныг зогсоолоо. Чи маш олон цохилт алдаж байна.  Хэт олон шүү. Макс, би зогсооё. Хэрэв би зогсоохгүй бол шүүгч зогсооно. Над руу хар. Үнэнээ хэл. Дууслаа” гэж Бадди хэлж байгаа нь сонсогдож байлаа.

Хачирхалтай нь тулааныг зогсоосон хойно ч Дадашев 12 дугаар үед гарах гэж оролдож байлаа. Хэсэг хугацааны дараа тэр дасгалжуулагчийнхаа үгэнд хариу өгөхөө больж, тулааны ялагчийг зарлах үед юу болж байгааг ойлгосон шинжгүй буланд суусаар байв. Түүнийг түшсээр хувцас солих өрөө лүү авч явсан ч замдаа бөөлжин, унасан тул танхимаас эмнэлэгт хүргэсэн юм.

Тархины хүнд гэмтэл авсан түүнд яаралтай мэс засал хийж, эмчилгээнд оруулсан ч гурав хоногийн дараа Дадашев ухаан орохгүй байсаар амьсгал хураажээ. Тэр 28 настай байлаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
i muuhai zerleg sport shuu ee
IP:64.119.18.139  2019-07-25 05:04:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.