Сурталчилгаанд явж байсан машины осолд жолоочийг буруутгажээ

2008/06/23
Share |
Хүмүүс:
Сурталчилгаанд явж байсан машины осолд жолоочийг буруутгажээ

УИХ-ын III тойрог буюу Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч Д.Ганбатын сонгуулийн сурталчилгаанд явж байсан машин онхолдож хоёр хүн амиа алдсан тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Энэ ослыг тус аймгийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байгаа бөгөөд жолоочийн буруугаас осол гарсан хэмээн урьдчилсан байдлаар дүгнээд байгаа юм.

“Ланд Круизер-80” маркийн 76-48 БНА улсын дугаартай машины жолооч Ц.Дансран замын нөхцөлд хурдаа тохируулаагүйгээс золгүй байдалд хүрсэн гэж үзэж буй аж. Ослын улмаас нэр дэвшигч Д.Ганбатын сурталчилгааны ажилд явж байсан 50 настай эмэгтэй Авирмэд, 40 настай эрэгтэй Ц.Зоригоо нар амиа алдсан юм.

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.