Энэтхэг эмэгтэйн ходоодноос 1.5 кг үнэт эдлэл гарчээ

2019/07/25
Share |
Хүмүүс:
Энэтхэг эмэгтэйн ходоодноос 1.5 кг үнэт эдлэл гарчээ

Энэтхэгийн Баруун Бенгал мужид 26 настай нэгэн эмэгтэйн ходоодноос 1.5 гаруй кг зоос, үнэт эдлэл гарган авчээ.

NDTV телевизийн мэдээлснээр, ийм замаар тэрхүү бүсгүй үнэт эдлэлээ нуухыг оролдсон байна. Сэтгэцийн өвчтэй эмэгтэйн ходоодноос 5 болон 10 рупийн нийт 90 зоос, гинж, хамар болон чихний ээмэг, бугуйн болон хөлийн  зүүлт, цаг зэрэг эдлэл гарчээ.

Гоёл, чимэглэлийн зүйлс нь алга болж буйг анзаарсан ээж нь түүнээс асуухад тэрбээр уйлж эхэлдэг байсан гэж түүний ээж нь ярьжээ. Бүсгүй хоол идэх зуураа эрдэнэсээ “ходоондоо” хамт хадгалдаг байжээ.

Бүсгүйн гэр бүл чинээлэг бус тул гоёл, чимэглэлийн зүйлс нь голдуу зэсээр хийсэн байсан бөгөөд хэд хэдэн алтан эдлэл мөн байжээ.

Залуу бүсгүй одоогоор сэтгэцийн эмчилгээ хийлгэж байгаа аж.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.