Дахин нэг Өмнөд Солонгос жүжигчин шүүхээс ял сонслоо

2019/07/29
Share |
Хүмүүс:
Дахин нэг Өмнөд Солонгос жүжигчин шүүхээс ял сонслоо

Өмнөд Солонгосын жүжигчин, 42 настай Кан Жи Хан өнгөрсөн долоодугаар сарын 9-ны өдөр  ажлынхантайгаа согтууруулах ундаа уусны дараа гэр рүүгээ хоёр эмэгтэй ажилтныг дагуулан явж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна. Болсон явдлын талаар хохирогчид цагдаад мэдэгдсээр хэрэг ил болжээ. 

Долоодугаар сарын 12-нд Кан Жи Ханыг баривчилсан бөгөөд жүжигчин өөрөө үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байна. 

Улмаар долоодугаар сарын 25-нд Сөүл хотын Сувон дүүргийн Прокурорын газар  Кан Жи Ханыг хүчингийн хэрэг үйлдсэн, ёс бус үйлдэл гаргасан гэх үндэслэлээр албан ёсоор ялласан талаар Өмнөд Солонгосын "Never", "SBS star news" зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.