Залуу хосууд “Баттүшиг, Цэлмүүн” сан байгуулжээ

2019/08/02
Share |
Хүмүүс:
Залуу хосууд “Баттүшиг, Цэлмүүн” сан байгуулжээ

Ерөнхийлөгчийн охин Б.Намуун “Намуун” нэртэй сан байгуулж, хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, залуу бизнесмэн Б.Баттүшиг, өөрийн гэргий, “МАК” группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүнтэй хамтран “Баттүшиг, Цэлмүүн” сан байгуулжээ.

Тэд сангийнхаа эхний ажлуудын нэг болгон “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” хөтөлбөрийг сургуулийн өмнөх насны, суурь, их дээд, мэргэжлийн боловсролын төвшинд нэвтрүүлэх зорилготой төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Залуу үеийн үлгэр дууриал болсон шилдэг бизнесмэн, нөлөө бүхий залуучууд энэчлэн нийгэмд хэрэгтэй, ялангуяа хүүхэд, залууст зориулсан төсөл санаачилж, хөрөнгө оруулалт хийж байгаа нь яах аргагүй сайны жишээ билээ.

Сангийн ажилд амжилт хүсье.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.