Хүмүүс: |
УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туулыг "Брэнд хатагтай" хэмээн хочлох нь бий. Тэрбээр зургаан үйлдвэр, 20 гаруй бүтээгдэхүүн, тахианы аж ахуй, "Оргио Китчен", сэтгүүл, "Туул Ядуурлыг бууруулах сан", "Хайрын хурим" салон зэрэг олон ч байгууллагыг удирдан чиглүүлж яваа нэгэн.
Брэнд хатагтайг аялалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өнгөрсөн жил Өвөрхангай, Архангай, Завханы аяллын зургаараа алмайруулсан түүний фэйшн давлагаа энэ зун ч үргэлжилсэн нь мэдээж.
Энгийн аялагчдын төвлөрдөг газруудаас гадна Иордон, Исланд, Энэтхэг, Африк, Катар гээд түүний зорьсон улс орнууд өвөрмөц. Дээр нь бясалгал, номын аялал ч төлөвлөгөөнд байнга багтдаг нь онцгой. Энэ хавар, зун гэхэд тэр Хятадын буддын шашны дөрвөн ариун оргилын нэг Утай уулыг зорьжээ. Бурхны шашны өлгий Энэтхэг, Дармасала ч мөн түүний байнга зорьдог нутаг.
Олныг үл нуршин Монголын хамгийн загварлаг бүсгүйчүүдийн нэг, амжилттай бизнес хатагтай, "Алдарт эх"-ийн одонт ээж, онцгой аялагч Э.Туулын зургийн цомгоос сонирхуулъя.
Эрт босоод гэрээсээ гар. Хамгийн хол аял. Эргээд ирэхдээ өөр хүн болсон байх болно...
Энэ түүний хэлэх дуртай үг.