Жүжигчин О.Цэнгэл: Аль нь ч гомдоллохгүй...

2019/08/08
Share |
Хүмүүс:
Жүжигчин О.Цэнгэл: Аль нь ч гомдоллохгүй...

Өнөөдөр олон улсын "Аавуудын баяр"-ын өдөр тохиож байна. Өрх гэрийн түшиг тулгуур болсон аав нартаа зориулсан баярын мэндчилгээ энэ өдөр цахим орчинд хөвөрсөөр буй бөгөөд жүжигчин О.Цэнгэл өөрийн нөхөр Э.Мишээлд зориулан хүргэж буй баярын мэндчилгээг онцлон хүргэж байна.

Жүжигчин О.Цэнгэл:  Эхнэр хүүхдээ тэжээхээр хөдөлмөрлөж буй эцгийгээ аль болох шөнө босгохгүй бүтэн нойртой хонуулахыг ээж хичээнэ. Хагас нойртой ч бүтэн сэтгэлтэй байхын жаргалыг яаран ирээд үрээ өхөөрдөх аавын дуу мэдрүүлнэ. Алив унтаад авъя гэхийн оронд амралтын өдрөөрөө охиноо агаарлуулна аа гээд аваад гарах аавыг нь хараад бахархана. Өдөр бүр ээж нь хоолоо хийдэг юм чинь өнөөдөр аав нь сайхан хоол хийж өгье гэж халамжилна. Ээж ажлын 5 өдөр үрээ асарна. Аав амралтын 2 өдөр ээжийг амраана. Аль нь ч гомдоллохгүй, амьдралдаа сэтгэл хангалуун. Аав нь ээжийг нь хайрлаж байгаа цагт үр нь эрүүл бойжиж, ээжийн өнгө зүс улам тодорно. Аавын нөлөө амьдралд асар их шүү үнэхээр Хайртай аавдаа, хайрт ханьдаа "Аавуудын өдөр"-ийн мэнд хүргэе. The best father ever. 


Дашрамд дурдахад энэхүү баярыг дэлхийн 20 гаруй улсад тэмдэглэдэг бөгөөд манай улс 15 дахь жилдээ энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Гэр бүлийн бахархал болсон аавууддаа "Аавуудын баяр"-ын мэндийг хүргэе. 

 

Image may contain: one or more people, beard, sky and outdoor


Image may contain: 1 person, smiling, standing, shoes and outdoor

 

Image may contain: 1 person, smiling, closeup

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Mgl Bi az jargaltai bna gej het ih tunhaglaj boldoggui l yumdaa. Devil might gonna hear it.
IP:103.26.193.69  2019-08-08 18:29:04
kkk suudaggui yumtai suusan yum shig balairaad baix yag yu xiij bvteesen xvmvvsyum be
IP:202.9.45.114  2019-08-08 19:41:21
Хүний нөхөр булаагч Хүний нөхрийн толгой эргүүлж, хүүхэд өнчрүүлж Мишээлийг авч суучихаад байнга гайхуулаастай энэ тэнэг хүүхэн.Бас болоогүй ээ хүүхэдтэй нь ер уулзуулдаггүй уурладаг гэсэн.
IP:202.21.108.95  2019-08-08 20:20:37
Zochin omnox xvvxeddee ingej anxaaral xalamj tavidag bolovuudaa ichmeer ch ym shig omnoos ni
IP:66.181.181.114  2019-08-09 09:16:39
Zochin Hunii huuhrd unchiruulen bj suuchijaad joohon ch gsn icheh sanaa zovoh setgel bdggui balai huuhen bee.
IP:203.91.115.38  2019-08-09 15:49:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.