Б.Чойжилсүрэнгийн уурхайг сайд Д.Сумьяабазар нууцаар СТРАТЕГИЙН ОРДОД оруулжээ

2019/08/09
Share |
Хүмүүс:
Б.Чойжилсүрэнгийн уурхайг сайд Д.Сумьяабазар нууцаар СТРАТЕГИЙН ОРДОД оруулжээ

Засгийн газар 2018 оны аравдугаар сарын 03-ны өдөр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 30 тоот тогтоолыг баталсан. Үүгээр нийт зургаан орд газрын хилийн заагийг тогтоосон байдаг. Тэдгээр зургаан ордын нэг нь Нарийн сухайтын нүүрсний орд газар юм.


Стратегийн ангилалд багтдаг уг бүлэг ордын чухам аль хэсгийг стратегийн ангилалд багтааж хил заагийг тогтоох вэ гэдэг асуудлыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын дагуу Засгийн газар шийдсэн гэсэн үг юм. Ашигт малтмалын тухай хуулиар орд газрын хил заагийг тогтоох эрх нь Засгийн газарт бий ч УИХ яаж тогтоохыг нь тогтоолд тодорхой зааж өгдөг. УИХ-ын тогтоолдоо тусгахдаа Нарийн Сухайтын ордод үйл ажиллагаа явуулдаг Чинхуа Мак компанитай өмнө нь байгуулсан тогтвортой байдлын гэрээний нөхцөлийн хүрээнд тохирсон хил заагийг хэвээр хадгалахыг тодорхой зааж өгсөн юм байна.

УИХ ийм тодорхой чиглэлийг тогтоолдоо тусган баталсан байтал Нарийн Сухайтын орд дээр хилийн заагийг дур мэдэн өөрчилж, Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар олборлолт хийсээр байгаа “Сауд Гоби Коэл транс” компанийн лицензтэй талбай болох 153 мянган га газрыг Нарийн сухайтын стратегийн ордын хилийн заагт оруулсан “Хавсралт-1” гээчийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар Засгийн газрын тогтоолд “шургуулжээ”.

УИХ 2015 онд тогтоол баталж, Тост Тосон бумбын нурууны 893 мянган га газрыг байгалийн нөөцөд төрийн тусгай хамгаалалтад авах, ингэхдээ хилийн заагийг Засгийн газар тогтоохыг даалгасан байдаг. УИХ-ын уг тогтоол батлагдсанаас жилийн дараа буюу 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтын газрын хилийн заагийг тогтоохдоо танхимынхаа Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Сауд гоби коэл транс” компанийн уурхайн лиценз бүхий 153 мянган га газрыг тусгай хамгаалалтын бүсийн гадна үлдээсэн байсан.

 


УИХ-ын шийдвэрийг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрээр давуу эрх олж, байгаль орчныг сүйтгэсэн, хууль бус уурхайн олборлолт эрхэлж байгаа “Сауд гоби коэл транс” компани нь яг өмнөх мэхээ давтаж, энэ удаад Стратегийн ордын ангилалд орж авлаа. Стратегийн орд газарт төр тодорхой хувийг нь эзэмших зохицуулалттай. Тэгэхээр “Сауд гоби коэл транс” компани нь тодорхой хувиа төрд шилжүүлж, төртэй хамтран эзэмших нөхцөл үүссэн гэсээн үг юм.  Говийн эмзэг эко систем Тосонгийн нурууны усны хагалбар дээр олборлолт явуулж байгаа хууль бус үйлдлээ тийнхүү төрийн нэр дор халхавчлах заль сэдсэн байна гэсэн үг юм.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
луйварчин Энэ бакийг шоронд хий.авилга авчээ
IP:202.179.31.55  2019-08-09 12:26:46
луйварчин авилгачин урвагч Энэ балай тэнэг шуналт бөкийг шоронд хий.авилга авчээ.оймсдсон байна.
IP:202.179.31.55  2019-08-09 12:28:45
луйварчин авилгачин урвагч 10 сая валютийн авилгын эзэн энэ байж болзошгүй хамгийн магадлалтай сэжигтэй одоогийн ЗГ н гишүүн шүү.
IP:202.179.31.55  2019-08-09 12:31:41
zochin shunal shunal , meht mehendee onholdono
IP:103.26.194.162  2019-08-09 12:58:23
Bandaash Uhernuud jalgandaa alaltsaj bnaa tembuu zagaa sengenuuleed hahaha
IP:202.9.45.18  2019-08-09 13:37:42
sugar SUMIYABAZAR BAS NEG BUUN SHUNALIIN TULAM BAINADOO
IP:182.160.33.123  2019-08-09 19:25:16
dfd Dolgorsurengiin huuhduud gej neg ch oligtoi um baihgui shde. Bugd gemt heregtnuud. Aav ni samar hulgaigaar gargaj barigdana, sumya ni avgaigaa bainga nudne, dagvadorj ni bur gudamjnii huligaan, serj budee ni bankaar mungu ugaana. Argguidee eej aav ni humuujil gej yu bolhiig medehcgui uls um cin. muusain lalruud.
IP:99.241.37.76  2019-08-09 21:05:21
төмөрөө сумяабазар ахын дуу жаахан өдөөд байгаамуу чи таарнаа
IP:202.9.42.167  2019-08-09 21:56:50
Zochin Ed nar dandaa ingej baidag. Hereg yysgej shalgahiig shaardaj bna. Gants hudagruu...
IP:208.98.222.56  2019-08-10 01:46:39
Зочин худлаа гээх нүдний шил зүүчээд эрдэм номтой дүр эсгэсэн хушган тархитай шуналт бөх вэ
IP:66.181.181.119  2019-08-10 12:46:43
Зочин Энэ Чойжилсүрэн гэгч хазгай хэлтэй хулгайчийг төрөөс зайлуулахгүй бол ч үнэхээр самарч байна даа.
IP:66.181.161.67  2019-08-10 23:22:53
Үнэн Долгорсүрэнгийн дүнхүү Монгол төрийг самарч байна да..бас нэг дүү дүнхүү нь улстөр гээл яваад байх юм..
IP:99.203.78.149  2019-08-11 06:14:26
irgen Ene hazgai heltnuudiig toroos zailuulahgui bol uher halhuudaasaa doloon dor hogiin humuus bh ym da
IP:202.9.43.227  2019-08-11 14:36:01
зочин Сэтгэлгүй муу бузар, харахаар нүд хорсоод байх юм
IP:202.21.124.20  2019-08-11 18:55:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.