ТОСОН БУМБА: Өмнөговийн Засаг дарга Мэргэжлийн хяналтын газарт шаардлага хүргүүллээ

2019/08/09
Share |
Хүмүүс:
ТОСОН БУМБА: Өмнөговийн Засаг дарга Мэргэжлийн хяналтын газарт шаардлага хүргүүллээ

Өмнөговь аймгийн Гурван тэс суманд орших Тост, Тосон бумбын нурууны орчимд “Сауд Гоби Коэл Транс" компани уул уурхайн үйл ажиллагаа явуулж буйтай холбоотойгоор “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ,  Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн зүгээс Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт шаардлага хүргүүлээд байсан.

Дээрх шаардлагыг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хүлээн авч, хууль бус уурхайн үйл ажиллагааг зогсоох шаардлагыг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ.

Өнөөдөр (20196.08.09) Төрийн ордонд болж буй “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийн үеэр шаардлагын хариу болон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн шаардлагын хувийг Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн уул уурхай, эрчим хүчний бодлогын мэргэжилтэн Э.Ганхуяг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”ТББ-ын тэргүүн Х.Мандахбаярт гардуулан өгсөн юм.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Мэргэжлийн хяналтын газарт өгсөн шаардлагадаа “Сауд Гоби Коэл Транс" ХХК-ийн Баян тэсийн уурхайн уул уурхайн олборлолт, тээвэрлэлтийн явц нь байгаль орчны багц хууль, тогтоомжийг зөрчиж байгаа нь улсын байцаагчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 16/05/089/105 дугаар албан шаардлагаар тогтоогдсон ба байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, албан шаардлагыг биелүүлээгүй нь газар дээрээ тодорхой харагдаж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтын дагуу байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч албан шаардлага өгсөн боловч уг зөрчлийг арилгаагүй “Сауд Гоби Коэл Транс" ХХК нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаатай холбогдуулан үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байгаа тул холбогдох арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдэж байна. Уг шаардлагыг хэрхэн биелүүлсэн талаараа яаралтай мэдэгдэнэ үү” гэжээ. 

 

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.