Б.Хурц нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ

2019/08/12
Share |
Хүмүүс:
Б.Хурц нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ

Авлигатай тэмцэх газраас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгаа. Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.08.12/ 09:00 цагаас Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна.

Шүүх хурлыг өмнө нь товлож байсан ч шүүгдэгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар хойшилсон юм. Шүүх хуралд гэрчээр Хууль зүйн сайд Ц.Нямдорж оролцох мэдээлэл байна.

 

 

 

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.