Мэргэжлийн хяналтын байцаагчид чанартай махыг муугаар сольж авчэ

2008/06/23
Share |
Хүмүүс:
Мэргэжлийн хяналтын байцаагчид чанартай махыг муугаар сольж авчэ

“Баатрууд тэнгэр” компанид холбогдох хэргийг шалгах явцад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж байсныг илрүүлжээ. Хууль журмынхаа дагуу нөөцийн махны хадгалалт, чанар, худалдан борлуулах ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий дээрх газрын байцаагчид хонины 2973, үхрийн 1049 кг махыг албан тушаалаа урвуулан хувьдаа авч ашигласан байна. НМХГ-ын Хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хяналтын улсын байцаагч Б.Ганхуяг 1470, тус албаны улсын байцаагч К.Зураш хонь, үхрийн 600 кг мах авсан нь баримтаар тогтоогдоод байгаа гэнэ. Тиймээс ЭЦГ-ын Эдийн засгийн албаныхан нотлох баримт цуглуулан Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.