ШУУРХАЙ: ”Сауд гоби коэл транс” ХХК-ийн лицензийг цуцлах дүгнэлт хүргүүллээ

2019/08/12
Share |
Хүмүүс:
ШУУРХАЙ: ”Сауд гоби коэл транс” ХХК-ийн лицензийг цуцлах дүгнэлт хүргүүллээ

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны орчимд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат гаргав.

Орон нутгийн удирдлагуудаас ирсэн албан ёсны саналыг үндэслэж Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргадаг. Хуулийн дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч шаардлагатай бичиг баримтыг бүрэн цуглуулснаар өнөөдөр "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэхүү дүгнэлтийг үндэслийн Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэж тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах юм.

Орон нутгаас ирсэн саналын дагуу Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газарт ороогүй байсан "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий хэсгийг БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ӨРГӨТГӨЛӨӨР авах болж байна.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.