Б.Хурцад өгсөн цаасан дээрх бичигт юу өгүүлэв?

2019/08/14
Share |
Хүмүүс:
Б.Хурцад өгсөн цаасан дээрх бичигт юу өгүүлэв?

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн гэх хэргээр буруутган шүүж буй шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүхын гадна иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэн жагсаж байгаа бөгөөд эхний өдрийн шүүх хуралдаан дууссаны дараа Б.Хурцад нэгэн эмэгтэй захиа өгч буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. 

Чухам хэн гэгч эмэгтэй, ямар утга бүхий захиа өгсөн болох нь тодорхойгүй байгаа ч С.Баярын өмгөөлөгч Г.Батбаяр үүнд тайлбар хийжээ. Тэрбээр хэлэхдээ "Тэр бол яахав дээ, та хариуцлагаа хүлээх ёстой л гэсэн утга бүхий захиа байсан" хэмээсэн байна. 

Ямартаа ч тэрбээр захиаг уншсан болох нь энэхүү үгээр нотлогдож байна. Харин чухам юу гэж бичсэн болох нь тийм ч амар ил болчихгүй биз ээ. 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.