Р.Эмүжин: Хардах хүсэл алга...

2019/08/17
Share |
Хүмүүс:
Р.Эмүжин: Хардах хүсэл алга...

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг тойрсон асуудал сүүлийн үед хурцаар яригдаж байна. Түүний хамаарал бүхий “Сауд гоби коэл транс” хэмээх компанийн ашиглалтын лиценз цуцалж, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад аваад байгаа билээ. Үүнд мөн амиа алдсан ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн тухай ч мөн дурдагдаж буй. Харин энэ тухай яруу найрагч Р.Эмүжин ийн өгүүлжээ. 

Яруу найрагч Р.ЭмүжинХардах хүсэл алга...Тост, тосон бумбын нурууг хамгаалж яваад амиа алдсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийг амиа хорлосон, сэтгэцийн хувьд эрүүл бус байсан, сүүлийн үед оюун ухаан нь орж гарах болсон гээд л хэлэх хэлэхгүйгээр хэлмэгдүүлсэн. Гуч ч хүрээгүй дэндүү залуухан, дэндүү тэмүүлэлтэй түүний гал халуун зүрх Тост тосон бумбын нурууны хөрсөн дор буй нүүрс, газрын тосны ордын үнэтэй байж. Энэ хар л даа, түүний харц, инээмсэглэл...үнэн хайр, үнэн мэдрэмж, үнэн хандлага...

Харин өнөөдөр Монгол Улсын Засгийн газар шийдвэр гарган Чойжилсүрэнгийн энэ бүс нутагт харьяалагдах ашиглалт олборлолтын лицензийг хүчингүй болголоо. Тодруулж хэлбэл төр өөрийнхөө төрүүлсэн олигархтай тэмцэж эхлэв. Төр өөрөөсөө төрсөн тэрбумтанд шанаа өгөв. Үр дүнд нь Ерөнхий сайд Хүрэлсүхийг бас л хэлэх хэлэхгүйгээр хэлж, хэний ч санаанд оромгүй хардалт, хар муугаар булж байна.


1. Тост тосон бумбын нуруунаас ямар ч ашигт малтмал илрээгүй тул Чойжоо гаргасан 130 тэрбумаа татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх гэж Хүрэлсүхтэй хуйвалдсан байна. 
2. Тун удахгүй, 11 дүгээр сард УИХ тарж дахин сонгууль явуулах нь тодорхой болсон тул Хүрэлсүх нэр төрөө өсгөх гэж Чойжоог золиосоллоо.
3. ХүрэлсүхЧойжоо хоёр өгөө аваагаа тохироогүй юм гэнэ. Тэгээд нөгөөх нь өшөөгөө авч байгаа юм гэнэ.
4. Тост тосон бумбын нурууг Баттулгадаа өгөх гэж жүжиг тавьж байна, дунд нь Чойжоо хэлмэгдчихлээ.
5. Энэ нэг л юм болчихлоо шүү, Чойжоогийн дуулианы ард юу амжуулах гэж байгаа бол, хууртуузай олон түмээн...


Хардалт, хутгуурын энэ жагсаалт дуусахгүй. Цаашдаа бүр ч олон янзаар задарна. Цуурна. Тэгээд эцэст нь Хүрэлсүх гэж улс төрийн болон нэр төрийн ашиг хонжоо харсан хүн хөөрхий муу Чойжоог хэлмэгдүүлсэн болоод дуусна. Үүнийг чинь л монголчуудыг хагалан бутаргах вирус гээд байгаа юм шүү дээ. Манайхан ч энэ вирусээр эргүүттэлээ өвчилнө. Хэсэг хугацааны дараа бүр хольж хутгаад А цэгээс Б цэгийн хооронд төөрч амжина. Гадаад дотоодын хөрөнгө оруулагч, уурхайчдын ажлын байр гээд гар хөлөө савчин баахан дайрна. Үнэн хэрэгтээ маш энгийн мессеж. Тост тосон бумбын нурууг 2014 онд орон нутгийн, 2016 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Харин 2017 онд тухайн үеийн Сангийн сайд Чойжилсүрэнд хамаарах хэсэг газрыг тусгай хамгаалалтаас гаргаж, эрх өгсөн. Чойжоо эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн олж авсан юмаа л төрд буцаан алдсан хэрэг. Хэрэв энд хэн нэгэн 130 тэрбумыг төлөх ёстой бол лиценз өгсөн тэр үеийн холбогдох албан тушаалтан ялаа үүрэг.

Эсвэл хууль зөрчин, албан тушаалаа ашиглан лицензтэй болсон Чойжоо өөрөө хариуцлагаа үүрэх учиртай. Дашрамд хэлэхэд Монголын төр өөрийнхөө төрүүлсэн олигархтай тэмцэж байна. Төрөөс төрсөн тэрбумтантай төр хүчээ үзэж байна. Мөнгөнд нь нам цохиулах уу, төрийн төмөр нүүр энэ удаадаа тэсэх үү, харъя. Төрд шургалан байж босгосон мөнгөөрөө төрийг нам цохиж унагаах нь ээ, янз нь. Ингэж тэмцэж, лиценз хураах ганц ч гэсэн хоншоортой аавын хүү байгаад л талархъя. Өөрөөр хардах хүсэл алга. Тост тосон бумбын нурууг ухаж байгаа өөр компани байгаа бол тэдэнтэй ч бас хариуцлага тооцох нь Засгийн газрын дараагийн алхам болог.

 

Image may contain: one or more people, people sitting, hat and outdoor

 

Image may contain: 1 person, closeup

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
иргэн хэдэн өвгөцүүл Ирвэс хамгаалдаг хүүг Чойжилсүрэн гэдэг хүн учрыг нь олсийм гэнэ лээ.. гэж хуучилцгааж байсан. Хаанаас юу сонсоод юуны тухай ярьж суугаагаа мэдэж байсан болов уу... золигнууд.
IP:202.179.31.46  2019-08-19 11:07:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.