Реппер Ванде талийгаач О.Дөлгөөний өмсгөлөөр гоёжээ

2019/08/26
Share |
Хүмүүс:
Реппер Ванде талийгаач О.Дөлгөөний өмсгөлөөр гоёжээ

Сүүлийн үед залуусыг байлдан дагуулаад байгаа "Вандебо" хамтлагийн дуучин Ванде сагсчин О.Дөлгөөнд хүндэтгэл үзүүллээ. Өнгөрөгч баасан, бямба гарагт болж өнгөрсөн "XMF"-ын үеэр тайзан дээр гарч ирсэн Ванде "Этүгэн ирвэсүүд" хэмээх тэмдэглэгээ бүхий 17 номерын өмсгөлийг өмсөж гарч ирэн талийгаачид хүндэтгэл үзүүлсэн бөгөөд хамтлагийн гишүүд реппер Жийтэй хамтран "Зогсохгүй" дууг дуулсан юм. 

Тус хамтлагийн залуус реппер Энэрэлтэй хамтран дуулсан "Унана" дуу хамгийн богино хугацаанд Юүтүүб сувагт сая хандалт авсан анхны трэп дуу болсон байж ч мэднэ. 

Өсвөр үеийнхний дунд жинхэнэ хит болж байгаа тус хамтлагийн залуус одоогоор 30 гаруй дуутай болоод байгаа гэнэ. Хоёр дахь цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа тэд наймдугаар сарын 31-нд Сөүлд очиж цомгийн нээлтээ хийхээр болсон байна. 

 

 

 

Image may contain: 1 person, standing, night and indoor

 

Image may contain: 1 person, sitting

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.