ЭМГЭНЭЛ

2019/08/27
Share |
Хүмүүс:
ЭМГЭНЭЛ

Содовын БАЯСГАЛАН

(1935-2019)

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Үндэсний их дээд сургуулиудад 60 гаруй жил  багшилсан нэрт соён гэгээрүүлэгч, орчуулагч, доктор, профессор Содовын Баясгалан 2019 оны наймдугаар сарын 25-ныөдөр өвчний улмаас таалал төгссөнд  гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

Содовын Баясгалан 1935 оны арваннэгдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Алтанбулаг” хэмээх газарт Б.Содов, Цэрмаа нарын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр 1952 онд Улаанбаатар хотод үлгэр жишээ 1-р дунд сургууль,  1952-1956 онд Москвагийн Улсын Багшийн Их Сургуулийг сэтгэл судлал, гоо зүйн мэргэжлээр төгсөж, улмаар тус сургуулийн аспирантурт суралцан эрдмийн зэрэг хамгаалсан байна.

Нэрт соён гэгээрүүлэгч Содовын Баясгалан нь 1956-1973 онд УБИС-д багш, декан, 1973-1988 онд Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгт лектор, 1988-1990 онд Монгол кино үйлдвэрт Баримтат киноны Ерөнхий редактор, 1990-1993 онд “Ил товчоо”, “Үг”сонины газруудад тоймч редактор, 1993-1997 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт нийгмийн бодлогын зөвлөх, 1993-1998 онд СУИС-д багш,1998-2016  онд  КУДС-д багш, тэнхимийн эрхлэгч, Эрдмийн зөвлөлийн дарга, 1998-2009 онд  МУИС, РТДС, Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургууль, ҮБТДС, Их Засаг их сургууль, Соёл Эрдэм дээд сургууль, УЗНАДС, Дорно дахины дээд сургууль зэрэг их дээд сургуулиудад багшилж байв. Тэрээр ухамсарт амьдралынхаа 60 гаруй жилийг үндэсний сэхээтэн, боловсон хүчин бэлтгэх үйлсэд зориулж, олон мянган шавь төрүүлсэн нэрт сурган хүмүүжүүлэгч байв.

С.Баясгалан сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын чиглэлээр олон арван нийтлэл, сурах бичиг, уран сайхны болон баримтат киноны зохиол, жүжгийн зохиол бичиж олны хүртээл болгосон авьяаслаг уран бүтээлч, эрдэмтэн судлаач байв. Тэрээр орчин цагийн орчуулгын томоохон төлөөлөгчдийн нэг бөгөөд Оросын нэрт зохиолчдын хэдэн арван бүтээлийг орчуулан олны хүртээл болгосон ер бусын авьяаслаг орчуулагч юм.

Төр засгаас түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээж, Ардын хувьсгалын ойн медалиуд болон Сэтгүүл зүйн салбарын дээд шагнал “Ган үзэгтэн”, утга зохиолын салбарын дээд шагнал шагнал “Алтан өд”, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Радио телевизийн тэргүүний ажилтан, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан зэрэг цол,  шагналуудаар шагнаж байжээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,нэрт соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч, билэг авьяас төгөлдөр дуун хөрвүүлэгч, Монгол киноны зүтгэлтэн, авьяаслаг нийтлэлч Содовын Баясгалан таны бүтээлч, оюунлаг, ажилч хичээнгүй, хүнлэг, нөхөрсөг хөгжилтэй, эгэл даруу зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд гэрэлтэн орших болно.

 

 

 

“Монгол кино” нэгтгэл

Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургууль

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин Ум мани бад ни хум сайн төрлийг олох болтугай
IP:66.181.164.29  2019-08-30 15:40:58
зочин Ум мани бад ни хум сайн төрлийг олох болтугай
IP:66.181.164.29  2019-08-30 15:41:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.