Дарья Белодедын найз залуу охидыг хуйлруулж эхэлжээ

2019/08/28
Share |
Хүмүүс:
Дарья Белодедын найз залуу охидыг хуйлруулж эхэлжээ

Дарья Белодед Японы нийслэл Токио хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-д амжилттай оролцож, хоёр дахь алтан медалиа хүртсэн. Энэ жил 19 нас хүрж байгаа түүний найз залууг 2016 оны Рио де Жанейрогийн олимпод жүдо бөхийн 66 кг-ийн жинд алтан медаль хүртсэн,  Италийн жүдоч Фабио Басиле гэдгийг та мэдэх үү. 

Фабио Басиле жүдо бөхийн 2019 оны ДАШТ-д 73 кг-ын жинд барилдаж байгаа аж. Дарья Белодедын найз залуу гэдгээрээ дэлхий дахины анхаарлыг татаж, охидыг хуйлруулаад байгаа энэхүү залуу энэ жил 25 настай. Түүнийг жүдогийн ертөнцийн сайхан залуучуудын нэг гэж онцолдог. Царайлаг төрх, спортын карьер, алдар хүндийн хувьд төгс зохицдог хосууд энэ удаа ч жүдо сонирхогчдын анхаарлын төвд байна. Жүдо сонирхдоггүй ч тэднийг хараад энэ зүгт эрхгүй анхаарлаа хандуулахаас өөр аргагүй болсон үзэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, хосууд фенүүдийнхээ тоог эрс өсгөөд байгаа аж. Тэд магадгүй энэ удаагийн тэмцээний хамгийн дуулиант оролцогчид байж ч мэдэх гэнэ лээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
lol yamar huurhun 2 bee
IP:182.160.35.56  2019-08-28 18:04:33
zochin gaihaltai
IP:43.228.129.68  2019-08-29 15:54:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.