Л.Анхилуун охинд зориулсан аяныг үргэлжлүүлэхээр болжээ

2019/08/29
Share |
Хүмүүс:
Л.Анхилуун охинд зориулсан аяныг үргэлжлүүлэхээр болжээ

Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Л.Анхилуун охинд зориулан өрнүүлж байсан хандивын аян эзэндээ хүрч чадаагүй ч үргэлжлүүлэн өөр нэгэн тусламж хэрэгтэй хүүхдэд зориулахаар болжээ. 

Хэдийгээр Л.Анхилуун охин бурхны орныг зорьсон ч сайн санааны үүднээс эхлүүлсэн аяныг хэн нэгэнд зориулах нь зүйтэй гэж санаачлагчид нь шийдсэн байна.        

Хандивын "10.000 бал" аяныг Л.Анхилуун охины аав, ээж болон дуучин Бондгор гэргийн хамтаар үргэлжлүүлэх ба тэд ижил төрлийн өвчтэй хүүхдэд тусламж үзүүлэх аж. 


 

Л.Анхилуун охины хувьд төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажиг хэмээх оноштой байсан юм. Монголд анх удаагаа тохиолдсон өвчнийг манай улсад эмчлэх боломжгүйн дээр уушги, зүрхийг холбосон артерийн судас байхгүйн улмаас зүрх нь хэзээ ч зогсож болзошгүй байдалд хүргэдэг, өндөр эрсдэлтэй өвчин ажээ. 

 

 

 

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.