Анагаахын захирал асан Г. Батбаатарын балаг дуусахгүй нь

2019/08/30
Share |
Хүмүүс:
Анагаахын захирал асан Г. Батбаатарын балаг дуусахгүй нь

Анагаахын захирал асан Г. Батбаатарын балаг ер дуусахгүй юм. Монгол Улс бүх хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах гээд төсөв хөрөнгө хүрэхгүй байгаа цагт Анагаахын сургуульд таван цэцэрлэг барих мөнгийг “Цөм лаборатори” гэгч гоё нэрийн доор БСШУЯ-аас өгсөн байдаг. Гэтэл дэлхийд зургаахан хийгдсэн, үйлдвэрлэсэн, нийлүүлсэн компани нь дампуураад тэр тоног төхөөрөмжүүд дашийн шог болсон талаар хэвлэлээр гарч байсан.

Тэр нь БСШУСЯ-ны шалгалтаар илэрч 1,9 тэр бум төгрөгийн  акт Г.Батбаатар дээр тавигдсан. ТӨБЗГ-ын шалгалтаар 19 тэр бум төгрөгийн зөвшөөрөлгүй худалдан авалт хийгдсэн зөрчил илэрсэн, дампуурсан “Капитал” банканд ардын хүүхдүүдийн сургалтын төлбөр болох 4 тэрбум төгрөгийг эрсдэлтэйг нь зарлаад байхад байршуулан алдсан. Дараа нь бүүр анагаахын хуурамч дипломыг үйлдэж эмчийн мэргэжил эзэмшээгүй хүнээр ард түмнийг эмчлүүлж, ард түмний эрүүл мэндээр тохуурхсан гэмт хэргийн чанартай үйлдэл хийсэн нь Мэргэжлийн хяналтын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон.

Гэтэл арван мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ялыг жирийн иргэн авдаг байхад ийм олон зөрчилтэй хүн зүгээр ч үгүй бүүр ажилдаа эргэж орно гээд яваад байгаа сураг байх юм. Тэр олон зөрчлүүдийг төрийн холбогдох байгууллагууд нь тогтоосон байхыг бодоход асуудалтай баймаар. Гэтэл шат шатандаа хүчингүй болгоод, хэрэгсэхгүй байгаагийн учир нь бас олдож байх шиг. Тэрбээр Анагаахын захирлаар ажиллаж байх хугацаандаа АТГ-ын дарга асан Х.Энхжаргалын охиныг хууль зөрчин100 хувийн тэтгэлгээр Японы “Fujita Health University” сургуульд таван жилийн хугацаатай докторын сургалтад явуулсан гэдгийг эх сурвалж хэллээ.

Уг нь дүрэм ёсоор бол АШУҮИС, Япон улсын “Fujita Health University” сургууль хоорондын гэрээний дагуу Анагаахад өчнөөн олон жил ажилласан багш нар явах ёстой байсан юм биш үү. Сургалтын зардал нь юу гэнэ вэ 500-аад сая төгрөг гэсэн. Тийм л учраас тэр тийм их ивээлд байж гэж хэлж болохоор болоод байна. АТГ-ын даргаар ажиллаж байсан Х.Энхжаргалыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга авлигатай тэмцэж чадахгүй байна, МАНАН бүлэглэлийн хамгаалагч юм уу хэмээн ажлаа өгөхийг шахсан дагуу тэрбээр ажлаасаа халагдсан гэдгийг бид мэднэ.

Г.Батбаатар МАН-ын “60 тэрбум” дотор ч шургалаад амжиж. Нэг хэсэг нь шударга ёсыг тогтоох гээд тэмцээд байдаг.... Г.Батбаатаргэгчнөхөр АШУҮИС-ийн захирлын албыг залгуулах урт биш хугацаанд ямар олон асуудалд орооцолдоо вэ. Шударга ёс ялах л болно.


 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Цолмон дэнжигнээд эхэлж дээ захиалгатай бичилт эхлээд
IP:59.153.114.105  2019-08-30 10:51:06
Иргэн буруутгасан баримт нотолгоо нь хаана бна? цолмонд худалдагдсан сэтгүүлч бололтой. Батбаатарын хийснийг нүдээр харж, биеэр мэдэрсэн саш олрн хүн бдаг юм шүү.
IP:103.212.117.106  2019-08-30 11:17:34
Иргэн эргүүмал сэтгүүлч л ийм сонин зохиол бичээд сууж байдаг байхдаа
IP:124.158.95.184  2019-08-30 12:57:07
Иргэн резидент эмч болох шалгалтын явцыг АТГ яаралтай шалгаачээ .зүгээр шалгалтаа өгөөд орох боломжгүй... бөөн хахууль.... дандаа баячуудын хүүхдүүд ордог.үүнийг АТГ хурдан цэгцлээчээ .
IP:202.9.42.205  2019-08-31 10:17:30
Enhjargal Za yaahav dee Idee l biz uugaa l biz tanilin nyyr haluun sh dee haha
IP:107.218.48.92  2019-09-01 09:54:46
Zochin Arai ch dee, emch belddeg surguuliin zahiral baisan hun iim muuhai yum hiij baisan baih gej dee. Tsolmon zahiral ni harin ih bolowsroltoi busgui sanagdsan. Emegtei hun ruu ymar ih dairdag muuhai humuus wee ene humuus.
IP:122.201.24.212  2019-09-01 18:58:23
Irgen Ingeed baihaar chini yaaj engiin ardiin huuhduud gadagshaa surch chadah yum bee. Darga huuhduud l buh yumand ni yuwj baih yostoi yumuu. Ene shudraga yos muniu.
IP:122.201.24.212  2019-09-01 18:59:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.