Хүмүүс: |
"Гурван охин" хамтлагийн дуучин Соло хамтлагийнхнаасаа ганцаар ганц бие үлдлээ гэх мэдээлэл тархаж байсан үе саяхан. Учир нь тус хамтлагийн гишүүн Г.Анхмаа "Худалдаа хөгжлийн банк"-ны захирал О.Орхон гэх залуутай дэр нэгтгээд байгаа бол Х.Ану өнгөрсөн зун үрийн зулай үнэрлэж багагүй шуугиан дэгдээсэн.
Харин Сологийн хувьд "Өөрийгөө би өөрт чинь өгье" хэмээх шинэ уран бүтээлээрээ бэлэг барьсан бөгөөд өөрийгөө хэн нэгэнд өгснөө инстаграм хуудсаараа дамжуулан зарлажээ. Дуучин бүсгүй одоо ганц бие биш. Мөн олонд дэлгэж байгаа нь хосуудын харилцаа гэр бүл зохиох төвшинд хүрсэн гэдгийн нэгэн илрэл биз.
Одоогоор хэн гэгч эрхэмтэй гэр бүл зохиож буйгаа нууц байлгаж байгаа бүсгүй тун удахгүй хуримын зар дуулгаж ч мэдэх нь ээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn