В.Путины тансаг хөлөгүүд

2019/09/03
Share |
Хүмүүс:
В.Путины тансаг хөлөгүүд

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр /2019.09.03/ Монгол Улсад айлчилж байна. Түүнийг 13:30 цагийн орчимд Сүхбаатарын талбайд угтан авснаар айлчлал эхэллээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад хийж буй айлчлалынхаа үеэр “Aurus Senat” нэртэй лимузин автомашин хөлөглөж байна. 

“Aurus Senat” машиныг өнгөрсөн онд ОХУ-д үйлдвэрлэсэн ба хөдөлгүүрийг "Порше" болон "Бош" компаниуд хамтран үйлдвэрлэжээ. “Aurus Senat” нь 4.4 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэй, 598 морины хүчин чадалтай. 

Уг автомашин нь 2013 оноос эхлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны унаа болжээ. Тансаг зэрэглэлийн энэхүү автомашин худалдаанд цөөн тоогоор гардаг бөгөөд нэг автомашины үнэ 10 сая рубль буюу 160 мянган ам.доллар юм байна. 

 


Харин тэрбээр 500 сая орчим доллараар бүтээгдсэн “#ИЛ96-300ПУ” онгоцоор иржээ. Онгоцны нийт урт 65 метр, далавчийн дэлгэлт 65 метр, нислэгийн дээд өндөр 12,000 метр, дээд хурд нь 900 км/цаг байдаг бөгөөд доторх тавилгуудын ихэнхийг алтадсан байдаг байна. Бүр ариун цэврийн өрөөний угаалтуур, тосгуурын таг зэрэг нь хүртэл алтадмал байдаг.

Техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон уг хөлөг онгоцыг шаардлагатай үед цэргийн командлалын бүрэн ажиллагаатай төв болгон ашиглах боломжтой аж. 

Онгоцонд байрлах уулзалтын өрөө, гал тогоо, хэвлэлийн хурал хийх өрөө, унтлагын өрөө гээд бүгд дээд зэрэглэлийнх. Энд биеийн тамирын заал ч мөн байдаг бөгөөд дээд зэрэглэлийн хамгаалалттай тус онгоц түүнд дөрвөн ширхэг байдаг гэнэ лээ. 

 

Image may contain: one or more people and people sitting

 

Image may contain: sky and airplane

 

Image may contain: indoor

 

Image may contain: 8 people, people sitting and indoor

 

Image may contain: indoor

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Мундаг мундаг
IP:103.212.119.160  2019-09-04 18:00:57
bbbb улс орон нь ядуурч бхад энэ скот ингэж тансаглаж бдаг, бас тэр сенат аурус гэдэг юмаа 2018 оноос унаж бгаа шүү
IP:150.129.140.124  2019-09-04 21:36:32
zochin DELHIIN HEMJEENII TOM UDIRDAGCH SHU,
IP:203.217.139.225  2019-09-05 15:25:08
zochin ongiroo yumaa baavartai yum... 4 ongotsoo zereg belduuleed ali negend n suugaad yavdag gee biz de, ali ongotsooroo yavahiig n uridchilj hen ch meddeggui
IP:43.228.129.68  2019-09-05 17:48:59
Оуu tolgoi Дэлхийд байхгүй ангал ухах гээд байх шиг байна. Энэ том ангалыг ухахад, хүний гишгэх газар хомсдож үхэл ирж, амьдрал зогсно.
IP:202.126.88.159  2019-09-08 21:07:08
Oyu tolgoig zogsoo! Энэ ангалыг ухахаа болье!
IP:202.126.88.159  2019-09-08 21:09:05
Oyu tolgoin hor urshig sedveer yarimaar baina Оyu tolgoin хор уршиг сэдвээр яримаар байна.
IP:202.126.88.159  2019-09-08 21:13:14
Хүн гишгэх газаргүй болвол яана? Нэг аймгийн газар устаж магадгүй байна.
IP:202.126.88.159  2019-09-08 21:15:47
Нэг аймгаа устгаж болж байна уу? Өмнөговь аймгийг устгсчихаж болж байна уу? Үгүй юу?
IP:202.126.88.159  2019-09-08 21:23:26
Неfт газар доороос гарч магадгүй Оyu tolgoi ухахад, газар доороос неfтэн далай гарч ирээд неfтэнд живж үхэж магадгүй байна.
IP:202.126.88.159  2019-09-08 21:36:07
Бүхэл бүтэн аймаг устгаад байхдаа яахав дээ! Өмнөговь амймгий газар нутгийг бүрэн бүтнээр нь авч үлдмээр байна.
IP:202.126.88.159  2019-09-08 21:38:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.