Сирийн тэрбумтныг гэрийн хорионд оруулжээ

2019/09/04
Share |
Хүмүүс:
Сирийн тэрбумтныг гэрийн хорионд оруулжээ

Сирийн удирдагч Башар Асад өөрийн үеэл дүү, Сирийн хамгийн баян хүн болох Рами Маклуфийг гэрийн хорионд оруулжээ. Тэрбумтныг шийтгэсэн учир нь түүний хүү, 22 настай Мохаммед олон нийтийн сүлжээгээр удаа дараалан баян чинээлгээ гайхуулсан явдал байлаа.

Мохаммед Маклуфийн инстаграм хуудас 126 мянган дагагчтай аж. Залуу үнэтэй машин, тансаг харшаа гайхуулах дуртай нэгэн гэнэ. Тэрбээр нэг удаа “Эрх мэдэл эр хүнийг тодорхойлдог” хэмээн бичсэн байсан нь багагүй шүүмжлэл дагуулжээ.

Гэтэл иргэний дайнд нэрвэгдсэн энгийн иргэд нь идэх хоолгүй зовж, Монголоос хүртэл хүмүүнлэгийн тусламж авч байгаа билээ. Дубайд тансаг харшид амьдардаг Рамигийн гэр бүлийн талаар орон нутгийн хэвлэлүүд ч ихээр шүүмжлэх болсон бөгөөд түүний аавыг ийнхүү гэрийн хорионд оруулан шийтгэжээ.

 

 

Башар Асад инстаграмд сайрхсан Сирийн тэрбумтныг шийтгэв

 

 

 

 

 


 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Sarnai Manaid ingej erxlej bg tomchudiin xvvxdvdiig gerin xorooond etsegtein xamt oruulaval taarmna
IP:66.181.161.21  2019-09-07 14:40:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.