Жүжигчин бүсгүй нөхрөө хэт хардсаны улмаас сэтгэцийн өөрчлөлтөд оржээ

2019/09/09
Share |
Хүмүүс:
Жүжигчин бүсгүй нөхрөө хэт хардсаны улмаас сэтгэцийн өөрчлөлтөд оржээ

Бидний сайн мэдэх "F4" киноны гол дүрийн жүжигчин Гү Хэ Сон нөхөр Ан Жэ Хёноос салж байгаа тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ. Хосуудын дунд ойлгомжгүй байдал үүсч ийнхүү салж байгаа тухайгаа зарласан ч тэдний хувийн харилцаа олон нийтэд ил болж багагүй шуугиан дэгдээгээд байна. 

Хосуудын өнгөрсөн гурван жилийн турш бичсэн мессеж ил болсон нь жүжигчин бүсгүйг багагүй шүүмжлэлд өртөхөд хүргээд байна. Учир нь тэрбээр нөхрөө хэт их хардсаны улмаас сэтгэцийн өөрчлөлтөд орсон нь бичсэн мессежүүдээс нь тодорхой харагдаж байсан аж. 

Түүний нөхөр Ан Жэ Хёныг хүмүүс эхнэрийнхээ ачаар олонд танигдсан нэгэн хэмээдэг. Харин нэр алдартай болсныхоо дараа эхнэрээ хаясан гэх шүүмжлэлд өртсөн тэрбээр  тэвчихийн аргагүй байдалд орсон нь нэгэнт тодорхой болжээ. 

 

Image result for goo hye sun messages


Жүжигчин Гү Хэ Соны хувьд өмнө нь сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж байсан нэгэн гэнэ. Тэрбээр эхлээд нөхрөөсөө салах хүсэлт гаргасан ч эргээд нийлэхийг гуйсан аж. Харин үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй Ан Жэ Хёноос нийтдээ 106.7 сая вон нэхэмжилсэн жүжигчин бүсгүй өөрийн зээлсэн гэх 20 сая воны өрийг хасаж 86.7 сая вон өгөхийг нөхрөөсөө шаардсан байна. 

 

Image result for goo hye sun messages


Түүний нөхөр үүнийг ёсоор болгож 90 сая воныг жүжигчин бүсгүйд өгсөн ч тэрбээр дахин байшинг нь авах хүсэлтэй байгаагаа дурдсан байна. 

Жүжигчин бүсгүйн нэхэмжилсэн мөнгөн дүнгийн задаргаа: 

Хуримын хандив -30 сая вон
Хуримын хоол -1.5 сая вон
Geumho-dong Орон сууцны дотоод засал - 28 сая вон
Ёнин орон сууцны дотоод засал - 8 сая вон
Geumho-dong Орон сууцны дотоод засал - 10 сая вон Гэрийн ажил - 29.2 сая вон
Бид гурван жил үерхсэн. Би хоёр жилийн гэрийн ажлыг өдөрт 40,000 воноор л тооцох болно. Үүнд муурыг арчлах болон бусад зардал орно. Тавилга худалдан авах, амьдрах зардал, хоол хүнс, хоол унд гээд бүгдийг нь хассан. Би ээжийн угаалгын машин, хөргөгч, агааржуулагчийг ч хассан. Нийт дүн нь 106.7 сая вон, харин миний зээлсэн 20 сая воныг хасвал 86.7 сая вон болно.

Image result for goo hye sun messages

Түүний бичсэн мессежүүд дунд хэт их ургуулан бодох, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх зэрэг сэтгэцийн зарим төрлийн өөрчлөлтүүд ихээр илэрч байсан бөгөөд түүнийг эмчлүүлэх шаардлагатай хэмээн олон нийт үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 


 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.