Т.Дэлгэрмөрөн: Галав юүлж, тэнгэр ниргэсэн ч ганхах үгүй чинийхээ төлөө бат зогсъё би

2019/09/09
Share |
Хүмүүс:
Т.Дэлгэрмөрөн: Галав юүлж, тэнгэр ниргэсэн ч ганхах үгүй чинийхээ төлөө бат зогсъё би

"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн гэргий Т.Ананда, Наро Банчэн гэгээнтэн нарын хамт Дармасалаг зорьж, Дээрхийн гэгээнтэн, Далай ламд бараалхжээ.

Тун удахгүй нийтэд түгээх "Этүгэн" цомгоо Дээрхийн гэгээнтэн Далай ламаар аравнайлуулсан талаараа тэрбээр сошиал хуудаснаа нийтэлжээ. Энэ талаараа тэрбээр дараах сэтгэгдлийг бичсэн байв.

 

"Далай ламын сүсэгтэн олонтойгоо уулзах тэр торгон мөч дэндүү ихээр хайр төрөм.

Түүнийг хүрээлэн буй тоолж баршгүй бурхан багшийн шавь нар МЭГЗЭМ хэмээх тарнийг хотол даяараа аялан уншиж ерөөж угтах юм.
Орон орноос ирсэн буддистүүдийг номын ерөөлд даган баясах хуралд суухын өмнө яг л хил гаалиар шалган нэвтрүүлдэг шиг нэгд нэгэнгүй шалгаж буу барьсан Энэтхэг цэргүүд, Төвдийн бие хамгаалагчид болон дагалдан явах хутагт хувилгаадууд нь түшиж хүрээлсэн байх юм.
Түүний гэгээн дүр 80 хэлтийсэн гэж хэлэхээргүй,арьс нь булбарай зөөлөн,ухааны цараа хэдийн төгс гэгээрэлд гүн нэвтэрсэн байгаа нь тэр олон мянган сүсэгтэн олны хайр ивээл,сүсэг биширлээр батлагдана.
Бидний Монголчууд хөх хадаг яндраараа сүсэгтэн олноос тод ялгаран харагдаж,аргагүй хөх толботныг таньж хүндэтгэн ирж хайр ивээлээ хүртээдэг нь үнэнхүү ерөөлтэй.

"Бурхан байдаг бодит амьдралыг туулж, зовлонг гэтэлгэх хүн төрлийг олон тэмтчихдээ,амьд орших бүхний төлөө бүтээж бидний хүсэж хичээсэн "Этүгэн" цомог амилж буй бодит түүхийг та бүхэн тольдож байна.
Монгол түмнийхээ дагшин их язгуурыг энэ биедээ шингээж өмсгөл зүүлтээсээ эхлэн нэр төрөө эрхэмлэн дээдэлж, чинхүү хүндэтгэлийг үзүүлсэн тийм үнэн бишрэлийг дээрхийн гэгээн Далай лам олны дундаас онцгойлон олж харсан юм.
Өөрийн эрхгүй эд эсээр минь Монгол бахархал дүүрэн хуйларч, түмэн зон олныхоо жаргалд тэмүүлэх амьдралыг даатгасан бидэн хоёрын мөрөөдлийн хаалга ийнхүү үүдээ дэлгэлээ.
Сэтгэлд хорогдсон хайртай бүхнийхээ хойноос цурхиран уйлж, эрчилж зангирсан эд эс минь энэ мөчид эл газарт сулран тавигдлаа.
Газар тэнгэрийн заагт гараас минь атгаж, шүтэн барилдсан буянаар учирсан амраг минь ээ.
Дэлхийн дээвэр хүртлээ, дэвэрч эрхэллээ чамдаа. Дэндүү ихээр итгэл одуулж ганцхан чамайгаа би ээж шигээ санан хүндэтгэн биширье. Галав юүлж, тэнгэр ниргэсэн ч ганхах үгүй чинийхээ төлөө бат зогсъё Т.Дэлгэрмөрөн би"

Дуучин Т.Дэлгэрмөрөн тун удахгүй бурхны шашинт хүмүүст зориулан Бурхан багшийн сургаал номлолыг мюзикл концерт болгон хүргэх аж. Тус тоглолтыг үнэ төлбөргүйгээр сүсэгтэн олонд хүргэх бөгөөд "Этүгэн" цомгоо ч мөн хүрэлцэн ирсэн бүх хүнд бэлэглэх юм байна. 




 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Kkk Sumtai gar shvv. Bas neg sumtai xvvxen daguulchixsan
IP:103.212.118.84  2019-09-09 14:27:12
t denduu uyangalchhiimaa neerel zuv zugeerl lav bish
IP:202.9.43.249  2019-09-09 16:07:22
болд ТЭНЭГ ЖҮЖИГЧИН ХАР ТАМХИЧИН. АЛБАН ЁСНЫ ЭХНЭРИЙНРЭЭ ҮХЛЭЭР ШОУДАЖ, АРХИ ХАР ТАМХИНААС НЬ БОЛ ЕЖ ДУРГҮЙ БОЛСОН ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДОЛГҮЙ ТЭНЭГҮҮДИЙГ ЗӨӨЛЛӨЖ БСАН ШИЖИГ. АНХНЫ ЭХНЭРЭЭ ЯАЖ ЗОДОЖ БЛАА ЧИ
IP:150.129.141.229  2019-09-09 19:41:17
болд ТЭНЭГ ЖҮЖИГЧИН ХАР ТАМХИЧИН. АЛБАН ЁСНЫ ЭХНЭРИЙНРЭЭ ҮХЛЭЭР ШОУДАЖ, АРХИ ХАР ТАМХИНААС НЬ БОЛ ЕЖ ДУРГҮЙ БОЛСОН ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДОЛГҮЙ ТЭНЭГҮҮДИЙГ ЗӨӨЛЛӨЖ БСАН ШИЖИГ. АНХНЫ ЭХНЭРЭЭ ЯАЖ ЗОДОЖ БЛАА ЧИ
IP:150.129.141.229  2019-09-09 19:41:57
5676 har tamhi tatsaar baigaad buur debil boljee nee yavdag jorlon lalar.
IP:99.241.37.76  2019-09-09 20:54:11
Zochin hun turluhtun medleg bolovsrol shinjleh uhaand shutej shamdaj aimdarch baihad 21r zuunii mongolchuud ene muhar susgee hezee bolih we?
IP:222.224.143.248  2019-09-10 09:03:13
Равдан Энэ нөхрийг нас бардаг эхнэрээ их зовоодог байсан үл бүтэх гар гэдгийг гэрчлэх хүмүүс зөндөө байдаг юм билээ. Нэг удаа таксины жолооч /хуучин цагдаад ажиллаж байсан гэсэн/ Дэлгэрмөрөнийг яриад сурталчлаад байгаагийнхаа яг эсрэг хүн гэж байсан. Нээрээ д одоо бодоод байхад өөрийгөө дандаа ингэж худлаа пиардаад байдаг их олиггүй нөхөр юм шиг байгаа юм.
IP:202.9.42.187  2019-09-10 10:11:03
Ggh Ingeed ch bolov nugelee namchilaad yvj baigee
IP:66.181.190.95  2019-09-10 12:15:09
Irgen Avgai ni anh gaigui l bh shig odoo yag gaj avgai bolchihjee. Erhi zuuged toortsog umsuud bj bga ni gaj huuhen
IP:43.250.126.59  2019-09-10 17:22:33
zochin Amid yavahad ih yum uzehiim daa
IP:182.160.38.236  2019-09-10 18:19:05
Болд Манай найз хөрш нь байсан. Тэр муу охиныг ёстой зовоосон гжэ ярьдаг юм билээ. Тавьтригүй сагсуу хар тамхичин.
IP:43.228.131.110  2019-09-11 11:45:39
zochin Zaluu humuus baij yun ch hugshine bidnii emee ovoo shig yum bedee Taarsan yum shigee ene hoer Ter shine avgai ni bas neleen zugeerguiee
IP:222.237.101.195  2019-09-11 11:58:59
zochin Suugaad udaagui baigaa joohon udaad irheer ni nam zodno biz neeh muuhai haragddag ter geses guzee ni Tsaanaa bol tgd dogshin zan avir ni udahgui garch ene avgaigaa ih zovoono doo Odoohondoo l nyaluuraad haluurad baih shig Ene shine avgai ni yana daa yana
IP:222.237.101.195  2019-09-11 12:01:14
irgen Enetei suuchna gheer l ovoo holduu gar uu ene ehner n
IP:112.72.11.115  2019-09-11 16:24:41
nopa tengert bga ehnertee murguj bsanne iluu deer de ur huuhded chine .shariig harj sharvaad yah be
IP:103.26.195.119  2019-09-11 17:57:29
Bat Ene 2 eryyl baigaadaa heterhii gyn soliorchih bii dee
IP:174.206.7.176  2019-09-12 13:51:29
Bold Orchin tsagiin Dambiijaa shyy
IP:174.206.7.176  2019-09-12 13:52:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.