Хүмүүс: |
Сүүлийн жилүүдэд Монголын залуус Холливүүдэд хөл тавьж багагүй амжилт үзүүлэх болсон. Тэдний дундаас хамгийн их дуулиан дэгдээж олны хараанд өртөөд байгаа нэгэн бол Б.Ганчимэг.
Тэрбээр 2013 онд “Fast and Furious 6”, "Ronan-47", 2014 онд "Ex Machina", 2016 онд “In the Name of Ben Hur”, 2017 онд "Wonder women", 2018 онд "Sweet Lies" зэрэг кинонуудад дүр бүтээсэн бол 2019 онд жүжигчин Жони Деппийн продюсерлэсэн "Waiting for the Barbarians" кинонд дүр бүтээгээд байна. Түүнийг Жонни Деппийн "үнэт эрдэнэс" гэж тодорхойлсон ч болно.
Венецийн кино наадмын үеэр улаан хивснээ дэлхийн ододтой хамт алхсан жүжигчин бүсгүй тун ч сайн загвар өмсөгч. Дэлхийн алдартай брэндүүд болох Gucci, GQ, Ashish-тай хамтран ажилладаг түүний зургаар нүүр хуудсаа чимсэн алдартай сэтгүүлүүд ч мөн олон бий.
Анги улсад арваад жил амьдарч байгаа тэрбээр 2016 онд Лондон хотын “The City Lit” сургуулийг жүжигчний мэргэжлээр дүүргэсэн.
Түүнтэй хамтран ажиллаж байгаа уран бүтээлчид жүжигчин бүсгүйн гайхалтай эрч хүч, ер бусын үзэсгэлэн гоод өөрийн эрхгүй татагддаг тухайгаа дурдсан байх бөгөөд Холливүүдэд Ази бүсгүйчүүд, тэр дундаа Монголчуудыг төлөөлөх тод од ийн гялалзаж байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn