Сэтгэл гутралын эмгэгтэй залуу ганцаараа аялалд гарчээ

2019/09/15
Share |
Хүмүүс:
Сэтгэл гутралын эмгэгтэй залуу ганцаараа аялалд гарчээ

Монголд хамгийн бага судлагдсан өвчний нэг төрөл болох сэтгэл гутралын эмгэгтэй хүмүүс таны эргэн тойронд ч байж магад гэнэ. Харин энэ төрлийн өвчинтэйгөө тэмцэж байгаа нэгэн залуу ганцаараа 21 аймгаар аялахаар аялалдаа гарчээ.

Түүнийг Г.Ганлхагва гэдэг. Өмнө нь цуврал кинонд дүр бүтээж олны хараанд багагүй өртөж байсан тэрбээр энэ тухайгаа "Миний бие сүүлийн 4 жилийн хугацаанд сэтгэл гутрал гэх өвчнөөр шаналж байгаа билээ. Өвчинтэйгөө тэмцэх гэсэн маш олон төрлийн оролдлого хийсэн боловч нэг л бүтэлтэй болж өгөлгүй сүүлийн 1 жилийн хугацаанд өөрийгөө үгүй хийх тухай хүртэл бодож бүүр оролдож эхэлсэн юм.

Энэ байдал маань сүүлдээ бие мах бодид минь нөлөөлж сүүлийн 8 хоног огт унталгүй бас аяга хоол ч идэж чадахгүй боллоо. Намайг хязгааргүй их хайрладаг аав ээж, эгч дүү, найз нөхөд, ажлын минь чадварлаг хамт олноосоо энэ бүгдийг нууж байсандаа уучлалт гуйж байна. Яагаад сэтгэл гутралд ороод байдаг юу миний сэтгэлийг тэгтлээ зовоогоод байдаг тухай одоо хүртэл би тодорхой хариулт өгч чадахгүй байгаа хэвээр л байна. Үнэхээр хариулт нь байсан бол асуулт гарч ирэхгүй шүү дээ.

Гэхдээ би бууж өгөхийг хүсэхгүй байна. Сүүлийн хэд хоногт надад хүчтэй мэдрэгдсэн сэтгэлзүйн өвдөлтийг би амьдралаа өөрчлөх цаг ирсний дохио гэж ойлгосон. Тийм учраас надад тохиолдоод байгаа энэ шаналлын хариултыг нь олохоор шийдлээ. Миний шийдвэр гэвэл монгол улсынхаа 21 аймгаар ганцаараа аялж, энэ хугацаандаа өөрийнхөө бүхий л дотоод ертөнцийг танин нээж энэ өвчинтэйгөө тэмцээд зогсохгүй надтай адил өвчнөөр шаналж буй хүмүүст олж мэдсэн зүйлсээ хуваалцах юм.

Бас энэ бүгдийг та нартай хуваалцаж байгаа шалтгаан минь. Айж байгаа учраас. Ганцаардлаа давахын тулд ганцаардалтай нүүр тулахаар шийднэ гэдэг хэцүү сонголт санагдаж байна. Гэхдээ би амьдрахыг бас аз жаргалыг олохыг хүсч байна. Бас би аяллынхаа тухай үргэлж та нарт хуваалцаж очих маршрутаа мэдэгдэж байх учраас надад тусалж байгаарай. Гэнэтийн гэдгийг мэдэж байгаа ч намайг ойлгоно гэдэгт итгэж байна" хэмээсэн байна.

Саяхан Хэнтий аймагт  очсон түүний аялалтай холбоотой мэдээллүүдийг түүний Ганлхагва Ганболд фэйсбүүк хуудаснаас авах боломжтой ажээ. 

 

Image may contain: 1 person, sunglasses, outdoor and closeup

 

Image may contain: 1 person, outdoor

 

Image may contain: 4 people, people smiling, people standing, mountain, sky, outdoor and nature

 

Image may contain: 11 people, people smiling, people standing, shoes and outdoor



 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Sss Ayalaliin hajuugaar togtmol byasgal hiij bgaarai. Setgel sanaagaa barij surahad tuslana shuu. Amjilt.
IP:91.166.4.137  2019-09-15 14:23:36
irgen Zaaval unshaarai .emchlegdene naadah chn .zuu emchilgee edgeene .harin shar hadnii em hamaagui uuj ulam bslai bolj bolohgui shu hudlaa.ulamjlaltaar yav
IP:202.55.188.88  2019-09-15 18:52:04
Систем вектор Танд ийм асуудал тулгарсан бол амьд гэрэл клуб fb руу зочилоод үзээрэй
IP:66.181.180.192  2019-09-16 00:33:31
Эмч Жаргалан дэндэхээр тэгдэг юм . Ядар , өлс , даар , халууц , өвдөлтийг мэдэр . Тэгвэл чи эдгэрч эрүүл болно.
IP:202.126.89.170  2019-09-16 11:03:12
Enkh Mash sain jujigchin
IP:116.114.83.141  2019-09-16 11:48:06
Амина Энэ тэнэг эмч нэртийн зөвлөж байгааг.Ямарайм
IP:37.201.210.76  2019-09-16 18:09:28
zochin ooriixoo durtai zuiliig xj amidralaas kaif av noxoi tejee ter chamtai xamt bj chamd unench baij chinterenteigeeyarij xoorch ineej togloj bval chi jargaltai bolj gantsaardalgui setgel gutral chin arilna Labrodoriin golog avch tejeegeed xaraarai mash uxaantai xoorxon sergelen noxoi
IP:103.26.193.186  2019-09-17 08:51:01
Доктор Амина гэдэг нөхөр бас сэтгэлд гутралд орж дээ дээ. Амина зов өлс зодуул тэгвэл эмчлэгднэ чи бас .
IP:202.126.88.226  2019-09-17 10:45:32
Hi Emch zov heljee. Ooroo saihan amdarch bgaa bol busad ydarsan , zovson hund dusal. Mongold hiih ajilaas ih ym algoo, gadaadad bol buh ymn Belen bdag,,,
IP:49.0.218.39  2019-09-17 21:21:53
Bat Zov bicheech
IP:174.201.27.247  2019-09-17 21:55:08
irgen Dox l tusaagui bol yaj ch baisan oorteigee temtsej saihan amidarah gj mash ih hicheeh heregtei
IP:222.237.101.195  2019-09-20 18:52:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.