Хүмүүс: |
Монгол улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын бэрээр тодроод буй жүжигчин Б.Янжиндуламын төрсөн өдөр хэдхэн хоногийн өмнө тохиожээ. Түүнийг Э.Батшугартай нэр холбогдсоноос хойш олны анхаарал түүний амьдралын хэв маяг дээр ихээхэн төвлөрөх болсон.
Солонгос улсад жүжигчний мэргэжлээр суралцаж байгаад ирсэн Б.Янжиндулам тус улсын сериал кинонд дүр бүтээж байсан удаатай. Хамгийн сүүлд "Mongolian Connection" хэмээх кинонд дүр бүтээсэн тэрбээр одоогоор өөрийн "Adore Boutique"-г ажиллуулахын зэрэгцээ буяны сангийнхаа ажилд анхаарлаа хандуулж байгаа аж.
Жүжигчин бүсгүйн 29 насны төрсөн өдөрт ойр дотнынх нь хүмүүс хүрэлцэн ирсэн байх бөгөөд тэрбээр сүүлийн үед гадаад бүсгүйчүүдийн дунд трэнд шахуу болоод байгаа ягаан өнгийн гоёлын даашинзаар гангарчээ. Яг энэ төрлийн даашинзаар өмнө нь модель, Dj Уна гангарч байсан удаатай. Харин энэ удаад Б.Янжиндулам энэхүү даашинзаар гангарч тухайн үдшийн хатан хаан нь гэдгээ ийн зарлан тунхагласан байна.
Dj Уна:
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn