Цэнхэр үст Цэрэн: Бөөг би шашин гэж үздэггүй

2019/09/16
Share |
Хүмүүс:
Цэнхэр үст Цэрэн: Бөөг би шашин гэж үздэггүй

Сошл орчны хэрэглэгчдэд багагүй нөлөөл үзүүлж чаддаг, түүгээрээ  дамжуулан олон асуудалтай тэмцэж, шүгэл үлээгчдийн томоохон төлөөлөгчдийн нэг болсон Цэнхэр үст Цэрэн саяхан өөрийн фэйсбүүк хуудсыг эргүүлэн авчээ. Фэйсбүүкээ хакердуулан гурван сар орчим сошлоос хол байсан түүнийг нам гүм болсонд олон хүн гайхаж байсан. 

Харин саяхнаас эхлэн эргэн ирсэн түүнийг шашин шүтлэгтэй холбоотой мессежээр булж эхэлжээ. Тэрбээр Мүүнтэй холбоотой асуудалд өнөөг хүртэл анхаарал хандуулж ирсэн. Харин Бөөгийн шашинг шашин хэмээн үздэггүй тухайгаа тайлбарласан тэрбээр эдгээр хүмүүст ийн тайлбар өгчээ. 

 

Э.Цэрэндолгор: Заримдаа бүүр нэг далийчихсан мэссэж ирэх юм...

Та Мүүнийг Монголоос хөөж гаргасан уу? Мүүн юу болсон бэ? ...гээл... Хариулах хэцүү, байх хэцүү... Би уул нь ямар нэг хэмжээгээр мэссэжинд хариу өгөхийг хичээдэг л дээ... Би зүгээр л шүгэл үлээсэн, бусад нь миний хийх бас хийж чадах ажил биш гэдгийг яагаад ойлгодоггүй юм бол...

Шриг бичээч...сүйрлээ..Бөөгийн шашин даварлаа л гэнэ...үгүй тэгээд өөрсдөө бич л дээ..Ер нь яагаад Цэрэн бичих ёстой юм...

Сая талбай дүүрэн Шригийнхэн цугларлаа...эх орноо хамгаалахад ирдэггүй байж гэнэ... Энэ хоёр цугларалтын зорилго тэс өөр юм л даа...Олонхийн ашиг сонирхолд анхаарлаа хандуулдаггүй байхгүй юу манайхан ... Ихэнхдээ хувь хүн өөрийн оюун санаа, ахуйдаа түүртсэн асуудлаа цэгцлэх гэж, тайвшрах гэж, эрүүлжих гэж өөрсдийн гэх гэгээнтнүүдийг бараадаж байна... Монголоор дүүрэн асуудал...галзуурчихгүйн тулд гаргалгаа хайж байна... яагаад гэдэг асуултын хариу ердөө л энэ... Бясалгаад амьдралыг байгаагаар нь хүлээж авсан олон сайхан хүнийг харж л байна.. Учиргүй тэврэлдэж сүйд болчхоод хувиа хичээж, үйлдлээ хянадаггүй улсыг ч би бас зөндөө л мэднэ л дээ...

Гэснээс Бөөг би шашин гэж үздэггүй... Байгалиасаа хамааралтай нутгийн уугуул улсуудад дом буюу бөөгийн зан үйл байсаар ирсэн ба өвөг дээдсийн сүнсийг аргадан уул усаа хайрлах тэр үзэл нэвт шингэсэн байдаг... яахав манайд борооны дараах мөөг шиг олширсон нь үнэн...

2019.09.12

 

Image may contain: 1 person, sitting, table and indoor

 

Image may contain: 2 people, people smiling, mountain, outdoor and nature

 

Image may contain: 1 person, smiling, standing

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.