”Фантастик” продакшны залуус Э.Алдарын нууцыг дэлгэжээ

2019/09/16
Share |
Хүмүүс:
”Фантастик” продакшны залуус Э.Алдарын нууцыг дэлгэжээ

"Фантастик" продакшны залуус арван жилийнхээ ойг тохиолдуулан нэгэн сюрпризийг үзэгчдэдээ зориулан бэлдээд буй. Тэд анх удаагаа олон ангит кино гаргаж байгаа бөгөөд "37-р точка" нэртэй тус кино энэ долоо хоногт хамгийн эхний ангиа телевизээр цацна. 

Үүнтэй холбогдуулан залуус телевизийн нэвтрүүлгүүдэд ихээр оролцох болсон бөгөөд хамтлагийн залуус нэгэн нэвтрүүлгийн үеэр жүжигчин Э.Алдарын нууцыг дэлгэжээ. 

Тус продакшны залуусаас хамгийн гомдомтгой нь жүжигчин Э.Алдар гэнэ. Энэ тухай жүжигчин Можух "Алдар бол газар цөмөртөл гомддог. Хэр баргийн уул ус аргадахаас хэцүү юм болдог ш дээ" хэмээсэн бол жүжигчин Э.Алдар "Хүн дотнын хүмүүстээ л амархан гомддог ш дээ" хэмээсэн байна.

Жүжигчин Э.Алдар фэйсбүүктээ продакшныхаа захирал Б.Тамирыг болклоод дөрвөн сар болж байсан удаатай гэнэ. Харин хамтлагийн хамгийн их хоцордог жүжигчнээр М.Баярбат шалгарсан бол хамтлагийнхнаа хамгийн ихээр айлгадаг нэгнээр найруулагч Б.Тамир шалгарсан байна. 

 

Image may contain: 3 people, people smiling

 

Image may contain: 8 people, people smiling, people standing and shoes

 

Image may contain: 2 people, people smiling

 

Image may contain: 1 person

 

Image may contain: 3 people, people smiling, people sitting, eyeglasses, selfie and closeup

 


 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.