13 настай охин Олимпд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

2019/09/17
Share |
Хүмүүс:
13 настай охин Олимпд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

13-хан настай О.Ивээл хэмээх Монгол охин мөсөн дээрх хатан хаан болох их мөрөөдөлдөө хөтлөгдөн ердөө гуравхан настай байхдаа мөсөн дээр гарчээ. Хатуу чанга, авьяас шаардсан уран гулгалтын спортоор арван жил хичээллэсэн тэрбээр  Олимпд оролцох оноо цуглуулахаар эх орноо төлөөлөн есдүгээр сарын 18-нд эхлэх Польшийн Гданьскийн Их Дуулга, есдүгээр сарын 25-28 ны хооронд зохиогдох Хорватын Загребын Их дуулгыг зориод байна.

  2010 оны Ванкуверийн олимпд Солонгос улсын тамирчин Ким Ю Наг хараад уран гулгалтад дурласан бяцхан охин жилийн дараа гэхэд хоёроос гурван жил хичээллэж байж  шалгалт өгдөг мужийн уран гулгалтын холбооны гишүүний шалгуурыг даван Колорадо мужийнхаа данстай тамирчин болсон байна. 

Дараа нь клубийнхээ аварга шалгаруулах тэмцээнд насныхаа ангилалд түрүүлэн анхны алтан медалиа хүртжээ. Денверийн клубүүдийн аваргаас техникийн төрлөөр мөнгөн медаль, Колорадо мужийн аваргын алт, Мужийн цомоос мөнгө гэх зэргээр амжилтаа ахиулсаар ирсэн О.Ивээл 2013 онд АНУ-ын Уран гулгалтын холбоонд орох эрхтэй болжээ.

Ийнхүү тэрбээр Наталия Козова хэмээх багштай болж Колорадо Спрингс хотын Олимпын сургалтын төвд долоо дахь жилдээ хичээллэж байгаа аж. 

Энэ жилийн хувьд О.Ивээл мастеруудын ангилалд шилжин бүх мужуудын аваргууд, Канад, Солонгос, Японы тамирчид оролцсон Бруадмүүрийн Нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна. 

Авьяас, мөрөөдлөөрөө жигүүрлэн мөсөн талбайд гялалзаж яваа бяцхан охинд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. 

 

Отгонбаярын Ивээл

 

 Колорадо мужид амьдардаг Отгонбаярын Ивээл

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Sain baina, yaasan hoorhon ohin be, olimpod turuuleerei!!!!
IP:208.114.129.42  2019-09-18 08:40:21
tuya Amjilt husye Olimpod turuulj Delhiin tmirchin bolooroi
IP:66.181.161.30  2019-09-23 15:14:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.