Монгол ноолууранд дурлагсдын тоог Приянка Чопра нэмжээ

2019/09/17
Share |
Хүмүүс:
Монгол ноолууранд дурлагсдын тоог Приянка Чопра нэмжээ

Хөнгөн, зөөлөн, дулаан, эрхэмсэг, тансгийн илэрхийлэл болсон Монгол ноолууранд дурлагсдын тоо улам нэмэгдсээр. Холливүүдийн одод, алдартай загвар өмсөгчид ч мөн энэ төрлийн материалд шунан дурлах болсон бөгөөд бидний сайн мэдэх загвар өмсөгч Жижи Хадид Монгол ноолуур, тэр дундаа "Мандхай" брэндийн үнэнч хэрэглэгч. 

"Мандхай" брэндийг үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгчээр "Буян" ХХК-ын захирал Б.Жаргалсайханы охин Ж.Мандхай ажилладаг. 

Тус брэнд сүүлийн үед инстаграм хуудаснаа тун ч алдартай болж буй. Тансаг ноолууран эдлэлээр гоёсон олны танил бүсгүйчүүд папараци төдийгүй фэйшн блоггеруудын хараанд өртөж энэ брэнд улам бүр эрэлттэй болсоор байна. 

 

Image may contain: 4 people, people smiling, people standing


Хамгийн сүүлд Ж.Мандхайн бүтээсэн хувцсаар Холливүүд төдийгүй Болливүүдийн алдарт жүжигчин Приянка Чопра гоёжээ. Цагаан өнгийн ноолууран чөлөөт загвар бүхий малгайтай цамц, өргөн загвар бүхий ноолууран өмдөөр гангарсан тэрбээр орчин үеийн загварын чиг хандлагыг тодорхойлогчдын нэгээр тодроод байна. 

 

Image may contain: 2 people


Мөн загвар өмсөгч Жижи Хадид энэ загварын цамцыг "Burberry" брэндийн өмд болон "Dr.Martens" брэндийн гуталтай хослуулан өмссөн нь олны анхаарлыг татаад байна. Энэхүү загварын цамцны хувьд 495 фунт буюу 1.645.899 төгрөгийн үнэтэй ажээ. 

 

Image may contain: 2 people, people standing


"Мандхай" брэндийн үнэнч хэрэглэгчдийн тоонд загвар өмсөгч  Хэйли Бибер, Бэлла Хадид, фэйшн директор Арабелла Гринхилл, Spice Girls хамтлагийн дуучин Жери Хорнер, жүжигчин Дакота Жонсон нар багтдаг байна. 

 

Image may contain: 1 person, standing

 

Хэйли Бибер Монгол ноолууранд дурлагсдын нэг болжээ

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Ee tegeed aaviinhaa buteesen yuman deer tongochij bainashdee. Uur oligtoi yum baihgui. Engiin ailiin huuhduudtei belenn yumnaas bish hoosnoos l buteej ehelj baigaa shudee
IP:98.247.88.7  2019-09-17 13:27:40
M За тэгээд яахудэ.Өөрөө мундаг байна.Аав нь өөрөө амьдралдаа хичээсэн учраас үр хүүхэд нь сайхан явжынштэээ.Тийм
IP:5.231.144.108  2019-09-17 23:07:33
Zochin Mundag urgeljlel bn. Aaviinhaa buteesniig huuhen arhind ogood bga zaluuchuudiig bodvol hamaagui saihan medee bna . Amjilt
IP:202.126.89.106  2019-09-18 10:22:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.