Дуучин Д.Болдын жүжигчин Г.Анхбаярт бэлэглэсэн үнэт бэлэг

2019/09/17
Share |
Хүмүүс:
Дуучин Д.Болдын жүжигчин Г.Анхбаярт бэлэглэсэн үнэт бэлэг

"Камертон" хамтлагийн ахлагч Д.Болд жүжигчин Г.Анхбаярт шинэхэн киногоо нээсэнд нь баяр хүргэн морин хуур бэлэглэжээ. Эдийн дээд болсон таван өнгийн хадгийн хамт бэлэглэсэн энэхүү морин хуураа бэлэглэсэн Д.Болд "Үеийн үед МОНГОЛ түмний дархлаа болсон соёл урлаг, ёс заншлаа өнө мөнхөд эрхэмлэн дээдэлж, үр хүүхэд гэр бүлдээ таниулан мэдрүүлж, өвлүүлэн үлдээж яваарай гээд өргөө гэрийн жаврыг үргээдэг ИХ ХУУРАА уран бүтээлч дүүдээ гэр бүл үр хүүхдийнх нь өргөө гэрт өргөн барья...

Үргэлж өргөө гэрт нь жавар нь үл тогтож, ирсэн зочид гийчид нь дуу хууртай, баяр баясгалантай, аз жаргалтай байх болтугай...

Энэ үед түүний уран бүтээлийн ЗУУ-ЗУУН үр жимсний үр жимс нь соёолжээ. Найз нөхөд, энэ цагийн залуучууд МОНГОЛЫН кино урлагт хайртай ард түмэн минь энэхүү шинэхэн соёолсон бүтээлийг нь услан тордож, мэлмий, сэтгэл зүрхээ БАЯСГАН ДЭМЖЭЭРЭЙ...ОГТЛОЛЦОЛ" хэмээсэн байна.

Г.Анхбаярын хувьд өмнө нь "Луйврын хот", "Франц үнсэлт", "Гацуурхан" зэрэг олон кино уран бүтээлүүдийг найруулан, продюсерлэж байсан нэгэн.

Харин энэ удаад трэйлер төрлийн "Огтлолцол" хэмээх киногоо дэлгэцнээ гаргаж эхлээд байна. Дөрвөн хэсгээс бүрдэх энэ кино танд өөр мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй гэнэ.

 

Image may contain: 2 people, people smiling, people standing and indoor

 

Image may contain: 1 person, standing and child

 

Image may contain: 5 people

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ви. Нагөө дурдомнь баярлачихсан.
IP:99.203.88.46  2019-09-18 02:49:06
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.