Хүмүүс: |
Өмнөд Солонгосын алдарт хосууд болох дуучин, жүжигчин Рэйн, жүжигчин Ким Тэ Хи нар хоёр дахь хүүхдээ өчигдөр өлгийдөн авчээ. Жүжигчин бүсгүй Ким Тэ Хи Сөүлийн эмнэлэгт амаржсан бөгөөд энэ тухай мэдээллийг түүний менежментийг хариуцдаг “Story J Company”-аас мэдээлжээ.
Тэд хосуудад баяр хүргэн “Хосууд дөнгөж сая шинэ гишүүнээ өлгийдөн авсан тухай мэдээлэхэд таатай байна. Есдүгээр сарын 19-ны өглөө Сөүлийн эмнэлэгт жүжигчин Ким Тэ Хи охин төрүүлсэн. Эх, охин хоёрын биеийн байдал хоёулаа сайн байгаа. Түүнийг дэмжсэн та бүхэнд баярлалаа. Сайн ээж, сайн уран бүтээлчийн хувиар тэр хамгийн шилдэг нь болон эргэн ирэх болно” хэмээсэн байна.
Хосууд 2017 онд гэрлэж нэг охинтой болсон бөгөөд ийнхүү хоёр дахь охиноо аз жаргал дүүрэн хүлээн аваад байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn