Дуучин Б.Амархүүг нэг сар цагдан хорихоор болжээ

2019/09/20
Share |
Хүмүүс:
Дуучин Б.Амархүүг нэг сар цагдан хорихоор болжээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн "Mersedes Benz" маркын машиндаа мансуурч байхад нь баривчилсан. Харин Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт татжээ. 

Түүнийг мансуурч байх үед эхнэр нь хамт байсан гэх мэдээлэл бий. Харин түүнийг хориогүй бөгөөд Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж байгаа. Түүний гэрт болон машинд нэгжлэг хийсэн гэх бөгөөд дуучин Б.Амархүү өмнө нь танхайн хэрэгт холбогдон цагаатгагдаж байсан удаатай. Харин энэ удаад түүнийг хар тамхины хэргээр шалган ийнхүү нэг сарын хугацаанд цагдан хорихоор болжээ. 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
yar eh uusver hudaldaalagch nariig n oloh hergtei
IP:139.5.219.72  2019-09-20 18:50:00
Zochin Aldar ner zohihgui hun bn da. Hairan zaluu buruu zamaar budaa teev dee hairan um
IP:73.50.120.83  2019-09-20 22:59:18
Уянга Лаларын хар тамхичин болсон байна дуу дүрсийн ТВ битгий гарга үзүүл
IP:106.102.0.202  2019-09-21 08:29:34
Samarxvv Neg sar duugaa davtajdee. Jinxene dotortoi suuchin bolood garaad irex bxdaa
IP:66.181.161.77  2019-09-21 12:28:19
zochin yugaar dutaad ingedeg bna aa.
IP:182.160.32.67  2019-09-21 13:08:36
Har -anga-l Lhavgaa ahigaa duuriaj bna uu bolohgyi shyy
IP:174.238.144.75  2019-09-22 10:11:19
3 yu dutlaa geje, hairan saihn zaluu, hairan saihn ner tur, mash haramsaltai bna.
IP:103.212.116.115  2019-09-22 13:57:54
irgen Zardag humuusiig olj mash changa shiitgehgui bol hetsuudeh n
IP:202.55.188.44  2019-09-22 16:01:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.