Хүмүүс: |
"Үүлэн үст" хэмээн нэг хэсэг нэрлэгдэж явсан жүжигчин Б.Мишээл ихэнхдээ эрх танхи бүсгүйн дүрийг бүтээдэг байсан. Харин сүүлийн үед эрх танхи гэхээсээ илүүтэй насанд хүрэгчдэд зориулсан сэдэв бүхий дүр бүтээх болсон тэрбээр өөрийн инстаграм хуудаснаа задгай гэмээр зураг оруулсан нь шүүмжлэл дагуулж эхэлжээ.
Тэрбээр "The Saem" хэмээх гоо сайхны брэндийн Монгол дахь нүүр царайгаар ажилладаг бөгөөд энэхүү брэндийн сурталчилгааны зураг авалт олон нийтэд тийм ч таатай санагдаагүй бололтой.
Жүжигчин бүсгүйн биеийн харьцаа болон өмссөн хувцас, авсан поз зэрэг нь олон нийтэд таалагдаагүй тухай сэтгэгдэл түүний инстаграм хуудсыг ийн дүүргэсэн байх ажээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn