Хүмүүс: |
Холливүүдийн дуулиант оддын нэг дуучин Майли Сайрус жүжигчин Лиам Хэмсвортоос салсан даруйдаа Кэйтлин Картер хэмээх алдартай влоггер бүсгүйтэй болзож эхэлсэн бөгөөд энэ нь олныг багагүй гайхшруулаад амжсан.
Эмэгтэй хүнд татагддаг тухайгаа нэг бус удаа дурдаж байсан тэрбээр энэхүү дурлалын романсаа тийм ч удаан үргэлжлүүлсэнгүй. Тэрбээр өнгөрөгч амралтын өдөр Лос Анжелес хотын нэгэн дэлгүүрт 22 настай поп од Коди Симпсонтой үнсэлцэж буй бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдсан байх бөгөөд тэд болзож эхэлсэн гэдэг нь нэгэнт ил болжээ.
Гэрийн эзэгтэйн амьдрал тийм ч таатай санагдаагүй учир ийнхүү өөрийнхөө эрх чөлөөг эрхэмлэх болсон тэрбээр ийнхүү олныг цочролд оруулаад байна.
Коди Симпсоны хувьд өмнө нь загвар өмсөгч Жижи Хадид, Кайли Женнер зэрэг алдартай бүсгүйчүүдтэй хайрын романс үүсгэж байсан нэгэн. Харин Майлигийн тухай тэрбээр "Бид маш сайн найзууд. Тэр маш нээлттэй эмэгтэй. Би түүн шиг байхыг хүсдэг" гэх зэргээр ярьж байсан бөгөөд сайн найзын харилцаа нь ийнхүү хосын харилцаанд шилжиж буй бололтой.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn