Хүмүүс: |
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд трэнд болж буй “Диско муужгай” дууг дуулсан Loce буюу Б.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Эхлээд өөрийгөө тодорхой танилцуулахгүй юу?
-Намайг Батгэрэлийн Энхтүвшин гэдэг. 22 настай. СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуульд кино найруулагч мэргэжлээр суралцдаг. Чөлөөт уран бүтээлч. Loce нэрээр бүтээлээ туурвидаг.
-Хэзээнээс уран бүтээл туурвиж эхэлсэн бэ?
-Би 2016 оноос хөгжмийн бүтээл хийж эхэлсэн. Тухайн үед “Backyard” шоунд оролцож, үе тэнгийнхээ залуучуудтай хамтарч “Unbox” студи байгуулж байлаа. Одоо бол ямар нэгэн хамтлагт харьяалагддаггүй.
-Сүүлийн хэдэн хоног “Диско Муужгай” дуу олны ярианы сэдэв болж байна. Дууны бүтсэн түүхийг бидэнтэй хуваалцаач?
-“Диско муужгай” дууг Тэнгис буюу уран бүтээлийн нэр нь 168 гэх найзтайгаа хамтарч хийсэн. Зүгээр л иймэрхүү дуу хийвэл ямар вэ гэсэн яриан дундаас бүтсэн гэж хэлж болно. Оросын “deep techno” стилийг орчин цагийн хөгжмийн өнгө аястай уусгаж бүтээсэн. Энэ нь нэг талаар шинэ зүйл болсон гэж бид хоёр бодож байгаа. Дууны ая бэлэн байсан л даа. Аян дээр нь 168 бид хоёр хамтарсан. Анх дуу хийж байхдаа утсан дээрээ бичсэн байснаа өөрийнхөө инстаграмд оруулсан байсныг хүмүүс авч сошиалаар тараасан байна лээ.
-Бүтэн дуу нь сүүлд цацагдсан гэсэн үг үү?
-Тийм. Official Video сүүлд цацагдсан. Тэр бичлэг дээр дууны нэг хэсэг л байсан гэсэн үг.
Үргэлжлэлийн ЭНД дарж уншина уу.