Монгол кино ”уйлахаа” больсон цагт Монголын кино урлаг хөгжинө

2019/10/17
Share |
Хүмүүс:
Монгол кино ”уйлахаа” больсон цагт Монголын кино урлаг хөгжинө

Эртний Египетүүд муурыг шүтээнээ болгож байсан бол Хятадууд лууг тахин шүтдэг. Харин Монголчуудын симбол бол хүлэг морь.

Аль ч улс оронд байгаль дэлхий, ан амьтнаар төлөөлүүлсэн билгэ тэмдэг бий. Харин тэд уран бүтээл бүртээ тэдгээрийг шингээдэг гэвэл үгүй. Манай урлаг шиг хоёр дуу тутмын нэг нь нутаг ус, таван хошуу мал, тараг айргийн тухай байх нь ч ховор биз. Тэглээ гээд бид ахуй амьдрал, ёс уламжлалаа өндөрт өргөж яваа гэвэл бас л үгүй. 

Юуны учир энэ тухай бичих болсон шалтгаанаа эхлээд хүүрнэе.

Энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийж, Монголын үзэгчдээс өндөр үнэлгээ авч, саяхан болоод өнгөрсөн Германы Олденбургийн кино наадмаас шагнал хүртэж, харин одоо 92 дэх удаагийн Оскарын наадмын “Шилдэг гадаад кино” төрөлд нэр дэвшихээр өрсөлдөж буй “Хийморь” уран сайхны кино өчигдөр /2019.10.17/ “Улаанбаатар” олон улсын кино наадмаар дахин нэг удаа гарлаа. 

"Хийморь" уран сайхны киноны зохиолыг Ч.Лхамсүрэнгийн "Хүрэн морь" найраглалаас сэдэвлэн бичиж, ерөнхий найруулагчаар Драмын театраас төрөн гарсан жүжигчин Д.Эрдэнэбилэг ажилласан. Манай кино уран бүтээлчдийн дунд түгээмэл ажиглагддаг тайзнаас дэлгэц рүү хөрвөх үзэгдэл энэ удаад ч мөн адил анзаарагдав. Даанч тэдний энэ оролдлого, хүсэл эрмэлзлэл ихэнхдээ амжилт олдоггүй нь харамсалтай. Монгол кино үзэх бүрт нэг зүйлийг уламжлал болтлоо байнга ярьдаг бас бичдэг болжээ. Өнөөх л хэтрүүлэгтэй тайзны жүжиглэлт, нөгөө л нэг уйтгартай харилцан ярианууд, өнөөх л...

Бороо, нулимс хоёрыг манай монгол кинонууд ямар ч үнэ цэнэгүй болгож орхилоо. Монгол үзэгчид өр нинжин, өрөвдөж, нулимс дуслуулах нь амархан. Шалтгаан нь ердөө л энэ. Монгол үзэгчдийг уйлуулж чадаж байвал тэр сайн кино болжээ гэсэн нийтлэг ойлголттой. Оскар явах гэж байгаа "Хийморь" ч бас энэ тойргоос гарсангүй. Хамгийн гол нь амьд, үнэмшилтэй биш. Инээдтэй санагдах ч энэ нь илүү эмгэнэлтэй... 

Киног ганц аварч байгаа зүйл бол Монгол, Казахстаны зураг авалтад харагдах үзэсгэлэнт байгаль. Мөн зураглаач, эвлүүлэгч нарын ур чадвар. Нүсэр гэмээр хөгжим нь зүгээр л хууран мэхлэлт. Яг нэг тогтсон, кинонд ууссан хөгжим сэтгэлд бууж үлдсэнгүй. Нүргэлсэн, сүрдэм байх гэж хичээсэн гэмээр.

Харин киноны гол дүр болох "Хүрэн морь" үүргээ хамгийн сайн биелүүлэв. Учир нь тэр хүн биш учраас. Дүрийн хямралт, өсөлт зэргийг морь бусад дүрүүдээсээ илүү гаргаж чадсан. Шалтгаан нь бас л хүн биш учраас. 

Уран бүтээлчид цаг үеэ мэдрэх тэмтрүүлээ хөгжүүлмээр санагдаж байна. Бид 21-р зууны Монгол Улсад, тэр дундаа метрополис Улаанбаатарт хотод амьдарч байна. Милениалууд, Z generation үеийн залуучууд дүр бүр нь усан нүдэлж, хийрхэл, омогшил, тал нутаг зурагласан киног хэр таашаан үзэх бол. Үзэгчид арай өөр зүйл монгол киноноос хүсэж, хүлээж буйг мэдрэх мэдрэмж чухал байна. 

Монгол кино хүн уйлууллаа. Морь уйлууллаа. Үзэгчдээ уйлууллаа. Одоо юуг уйлуулах вэ?

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ih yaag unen
IP:64.119.20.253  2019-10-19 20:43:30
Unen Yaag uneniig bichjee. Manai uzegchid hoshin shog taashaadag shigee iimerhuu kinond hoshuurdag n uruvdultei. Neg ch hugjim sanaand uldeegui gedeg n buur unen
IP:60.31.25.58  2019-10-19 21:43:13
Hhi Helhen ch hellee, sonsdog mal oldohn uu, mongol kino urlag buzartaad 30 d jil bolj bna.kino baitugai mongol tv uzehees shijig goijim boldog. Medeenees uur um uzeegui udaj bna
IP:212.24.156.10  2019-10-20 02:02:20
Шаа шаа Писдаа чинь нэг кино хийж үзээгүй нэг киноны ард ажиллаж үзээгүй байж юу гээд шаагаад байгаан бэ!Нэг л их шүүмжилсэн хүмүүс та нар яг хэн юм бээ ямар их хөлс хөдөлмөрөөр кино бүтдэг гэдгийг мэдхүү та нар нэг нь мэдэхгүй шүү дээ.Бүх зүйл харагдаж байгаа шиг чинь амархан байдгүй пм малуууд минь!!!Монгол кино бузартаад 30 жил боллоо ч гэх шиг лалар минь чиний боов л бузартсан байхдаа чи уйдаад байгаа бол зүгээр л үх
IP:66.181.183.188  2019-10-20 22:36:49
Хахаха Хийморь сая АНУ САН Диего гийн кино наадмаас шилдгийн шилдэг киноны шагнал авлаа шүү дээ наад үгээ тэр шүүгч нарт нь хэл алиа шүүмжлэгч минь хаха
IP:66.181.183.188  2019-10-20 22:38:49
gaah gah umhii mongol kino uzsnees 1min solongos porn uzehed iluu aguulgatai. sunuchihsun ulsiin sunuchihsun tarhitai zerleguudiin kino mino hiine ch gej iu bhw.
IP:202.9.44.174  2019-10-21 12:45:53
Нямаа Одоо ч орилж чаралсан уйлсан кино их болжээ.
IP:202.179.27.181  2019-10-21 14:46:51
hurenmori ene chin l mongol shdee tegeed???? mongol mongolooroo l ulden elbegee ta 2 l amerikiig duuraitsgaa .ene kinonii mori bol uneheer gaihaltai bsan
IP:66.181.177.65  2019-10-21 19:47:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.