”Аримун” продакшныхан ХСҮТ-д аппарат хандивлажээ

2019/10/21
Share |
Хүмүүс:
”Аримун” продакшныхан ХСҮТ-д аппарат хандивлажээ

Нэг хэсэг "Хувьсал" продакшнд харьяалагдаж байсан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар продакшнаасаа өрх тусгаарлан өөрсдийн "Аримун" продакшныг байгуулаад байгаа билээ. 

Тэдний  хамгийн анхны уран бүтээл болох "Халуун зүрх" УСК үзэгчдийн таашаалд ихэд нийцэж өндөр үнэлгээ аваад байгаа. Хэлж ирдэггүй хавдар өвчинтэй тэмцэж буй залуу бүсгүйн тухай өгүүлэх тус киноны зураг авалтыг ХСҮТ-д хийсэн бөгөөд жүжигчин бүсгүйчүүд энэхүү эмнэлэгт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон агаар цэвэршүүлэгч зэргийг бэлэглэжээ.

Энэ тухайгаа жүжигчин Д.Ганцэцэг "Аримун" продакшн "Халуун Зүрх" уран бүтээлээ Хавдар судлалын үндэсний төвтэй хамтарч бүтээсэн билээ. Уран бүтээл бүтэх явцдаа хавдар хэмээх хар тахал Монгол айл бүрээр урилгагүй зочилж, олон олон халуун зүрхийг хагацалд учруулж байгааг нүдээр харж, биеэр мэдэрч байсан юм.

Хүн бүр эрүүл энх байж, хүүхэд бүр өнчрөл үзэхгүй, жаргалтай амьдраасай гэж хүсч, "Аримун" продакшны хамт олон халуун сэтгэлийнхээ хандивыг өнөөдөр Хавдар Судлалын Үндэсний Төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт маш их хэрэгтэй байдаг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, орчны агаарыг эрүүл байлгах үүднээс агаар цэвэршүүлэгчийн хамт хүлээлгэн өглөө.
Л.Баярсайхан даргын хэлснээр "Өвчтөний минь хором бүр өвчиндөө шаналж өнгөрдөг учир тэд маань тайван байгаасай гэж эмч болгон хүсдэг. Тиймдээ ч энэ хүчилтөрөгчийн аппаратыг хараад үнэхээр сэтгэл хөдөллөө. Өвчний өмнө хүчин мөхөстөж буй нэгний эцсийн амьсгал нь ч гэсэн тэнүүн тайван байх нь дээ гэж бодогдлоо" гэсэн шиг хүн бүрийн амьсгалах агаар цэвэр байж, сэтгэл зүрх нь ариун байх болтугай.
Энэ хандивт "Халуун Зүрх"-ийг үзсэн хүн бүрийн сэтгэл шингэсэн гэдгийг хэлэхэд баяртай байна.
Бидэнтэй хамт байж, сэтгэл зүрхээрээ биднийг дэмжиж урам хайрлаж байдаг үзэгч та бүхнийхээ халуун сэтгэл, халуун зүрхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээсэн байна. 

 

Image may contain: 2 people, people smiling

 

Image may contain: 7 people, people smiling, people standing

 

Image may contain: 7 people, people smiling, outdoor

 

Image may contain: 4 people, people smiling, people standing, shoes and outdoor

 

Image may contain: 9 people, people smiling, people standing and indoor

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ghj Ganchimeg owoodo Altai konstrakshini zahiral Baterdeniin mungiig gutal huwtsas kinondolon jil ursende nuuts amragiin olon jil hiisen yum gesende huuhediin hurtel gargasanshde
IP:64.119.16.25  2019-10-22 13:31:48
Delgermaa зориг өвөөгийнхөө төмсөг суллагч хийсээр, овоохон брэндийн гутал хувцастай болсон бол, Бат-Эрдэний ну а хийснээр хэдэн киногоо ивээн тэтгүүлэх, амьдрах орчиноо сайжруулах гээд л, чанаржиж яваа яагий. Доодхоороо олсон мөнгөөрөө хүүхдээ тэжээх хэрэг гарна одоо. Муухай бузар эм. Хуурамч дүртэй хар хувалз
IP:103.26.195.189  2019-10-27 10:56:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.