Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Одоогоос жил гаруйн өмнө Их аварга Асашоёрюү Дагвадорж хөл гэмтсэн гэдэг шалтгаанаар эх орондоо ирээд, хөлбөмбөг тоглосноосоо болж, шийтгүүлэн, гэрийн хорионд орж, хоёр башё өнжсөн явдал монголчуудыг төдийгүй дэлхий дахиныг шуугиулж байлаа. Япончууд энэхүү шийтгэлээ өөрсдийн худал хэлэхийг тэвчдэггүй зан төдийгүй сумогийн хатуу дэглэмтэй холбон тайлбарлаж байсан ч монголчууд энэ шийтгэл хатуудсан гэж үзэж байсан билээ. Учир нь, их аварга угаас спортод дуртай төдийгүй хүүхдүүдтэй хамт хөлбөмбөг хөөн гүйж, тэднийг хэсэгхэн зуур хөгжөөснийхөө төлөө ийнхүү шийтгүүлсэн нь үнэхээр ч харамсалтай явдал болсон. Түүнийг хөлбөмбөг тоглосон ч гэж хэлэхэд хэцүү, учир нь тэрээр аваргыг ялж байна гэсэн сэтгэл өвөрлөх тэдгээр хүүхдүүдэд урам хайрлахын тулд бөмбөг хөөн, хэсэг гүйсэн нь энэхүү бичлэг дээрээс тодорхой байгаа бизээ.
Ингээд та бүхэнд их аваргын хөлбөмбөг тоглож байх үеийн бичлэгийг хүргэе.
www.factnews.mn