Дүүгээ санамсаргүй хөнөөсөн этгээд залгуур ашиглажээ

2019/10/23
Share |
Хүмүүс:
Дүүгээ санамсаргүй хөнөөсөн этгээд залгуур ашиглажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт төрсөн ах нь дүүгээ зодож амь насыг нь хороосон хэрэг өнгөрөгч долоо хоногт гарчээ. Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн 13-р хороонд байрлах ... тоот амины орон сууцанд оршин суух 18 настай эрэгтэй М нь 16 настай У-г гэрээ цэвэрлээгүй гэх шалтгаанаар зодож хөнөөжээ.

Сэжигтэн этгээд хэрэг үйлдэхдээ цахилгаан тогооны залгуур ашигласан байсан бөгөөд уг хэргийг санамсаргүй үйлдсэн гэдгээ цагдаагийн байгууллагад мэдүүлжээ. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

 

 

 

 

 

Б.Гантуяа 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.