Б.Болороо: Манай нөхрийг архи ууж нас барсан гэж байгаа

2019/10/23
Share |
Хүмүүс:
Б.Болороо: Манай нөхрийг архи ууж нас барсан гэж байгаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг энэ оны долоодугаар сард гарсан. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эмчийн дүгнэлтээр “Талийгаачийг амиа алдах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх дүгнэлтийг гаргажээ. Хэрэг үнэн бодитоор шийдэгдэхгүй байгаа хэмээн талийгаачийн гэргий Б.Болороо хэвлэлийнхэнд хандлаа.

Б.Болороо “Миний нөхөр амиа алдаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон сэтгүүлч мэдээлэл өгөөч, байр сууриа илэрхийлээч гэж холбогдоход нь мэдээлэл өгдөггүй байсан. Учир нь цагдаагийн байгууллага ажлаа хийж гүйцэтгэж байхад нь хөндлөнгөөс саад учруулахыг хүсээгүй. Би хэргийг үнэн мөнөөр шийдэгдэнэ гэдэгт итгэл найдвар тээсээр өдийг хүрлээ. Гэтэл хэрэг шийдэгдэхгүй байгаад харамсаж байна.

Өмнө нь манай нөхөр лифтний засвар үйлчилгээг олон удаа хийж байсан. Анх удаа тийм ажил хийснээс үйлдвэрийн осол болсон юм шиг хуулийн байгууллага үзэж байна. Манай нөхөр лифтний засвар үйлчилгээ хийж буй бичлэг байсаар байхад бидэнд үзүүлээгүй. Бичлэг байсныг  сар гаруйн дараа л мэдсэн.

Манай нөхрийг ажлын байран дээрээ архи ууж, түүнээсээ болж нас барсан гэж байгаа. Задлан шинжилгээний дүгнэлтээр нөхрийн минь согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон гэж гарсан. Би бол бусдын нөлөөтэй амиа алдсан гэж бодож байна. Хэрэв тийм хэмжээний согтолттой байсан юм бол яагаад лифтний түлхүүрээ өгч явуулсан юм бэ. Ажилчдад станц өгдөг. Нөхөр маань алга болсноос хойш байгууллагаас нь өдөр бүр залгаж станц болон лифтний түлхүүр олж өг гэж байсан.

Нөхрийг маань амиа алдсаны дараа “Хишиг Арвин Индустриал” компани биднээс станц болон лифтний түлхүүр нэхсэн. Ямар хүн чанаргүй газар нөхрөө ажиллаж байсныг ойлгосон. Хүний аминаас үнэтэй станц, түлхүүр гэж байх уу. Мэргэжлийн хяналтын дүгнэлт гартал биднээс тус компани уучлал гуйхгүй гэж байгаа. Энэ хэргийн үнэн мөнийг тогтоохын төлөө тууштай тэмцэнэ. Хэргийг үнэн зөв шийдүүлэхгүй байх талаас нь цагдаагийн байгууллагад нөлөөлж байна гэж би хардах эрхийн хүрээнд бодож байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс Цагдаагийн ерөнхий газар луу шилжүүлэн шалгахыг ЦЕГ-ын дарга С.Баатаржаваас хүсэж байна” гэлээ.

Мөн түүний ээж талийгаачийн амиа алдахаас өмнөх үеийн лифтэнд засвар үйлчилгээ хийж буй бичлэгийг үзүүлсэн юм.

 


 

 

 

Т.Амартүвшин 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Hoorhiidoo Yaasan ch hetsuu yum be dee! Mongol hun gej Baihaa bolison tsag yum bish uu
IP:120.18.210.151  2019-10-24 04:23:09
hi камер шүүгээд үзэх сэтгэлгүй газар арай дэндүү юмаа хүний амийг хямд үнэлдэг газраас нөхөн төлбөр нэхэх хэрэгтэй
IP:202.131.233.11  2019-10-24 09:31:08
Ядуу гэр хорооллын бөөстэй хар охин Пүрэв-Алсүрэнги
IP:103.229.121.57  2019-10-24 16:15:02
Ядуу гэр хорооллын бөөстэй хар охин Пүрэв - Алсүрэнгийн ээжийнх нь эгчийн хүүхэд 1000баяр, Пүрэв-Алсүрэнг гэр хорооллын гэрь ирээд, машиндаа суулгаад, хувцас авч өгдөг. Ээжийнх нь шармал ээмгийг горидоод, өөрийгөө алтны магнат гээд байгаа. Төмрийн зэв ч гүй гуйлгачин.
IP:103.229.121.57  2019-10-24 16:19:31
Ядуу гэр хорооллын бөөстэй хар охин Пүрэв - Алсүрэнгийн ээжийнх нь эгчийн хүүхэд 1000баяр, Пүрэв-Алсүрэнг гэр хорооллын гэрт ирээд, машиндаа суулгаад, хувцас авч өгдөг. Ээжийнх нь шармал ээмгийг горидоод, өөрийгөө алтны магнат гээд байгаа. Төмрийн зэв ч гүй гуйлгачин.
IP:103.229.121.57  2019-10-24 16:20:06
Ядуу гэр хорооллын бөөстэй хар охин Пүрэв - Алсүрэнгийн ээжийнх нь эгчийн хүүхэд 1000баяр, Пүрэв-Алсүрэнг гэр хорооллын гэрт ирээд, машиндаа суулгаад, хувцас авч өгдөг. Ээжийнх нь шармал ээмгийг горидоод, өөрийгөө алтны магнат гээд байгаа. Төмрийн зэв ч гүй гуйлгачин. Алт байтугай, төмрийн зэв ч байхгүй.
IP:103.229.121.57  2019-10-24 16:20:44
Ядуу гэр хорооллын бөөстэй хар охин, хув хужаа Пүрэв - Алсүрэнгийн ээжийнх нь эгчийн хүүхэд 1000баяр, Пүрэв-Алсүрэнг гэр хорооллын гэрт ирээд, машиндаа суулгаад, хувцас авч өгдөг. Ээжийнх нь шармал ээмгийг горидоод, өөрийгөө алтны магнат гээд байгаа. Төмрийн зэв ч гүй гуйлгачин. Алт байтугай, төмрийн зэв ч байхгүй. Хачин урт хүрэл нүүртэй, хув хужаа Пүрэвсүрэн 159 см намхан.
IP:103.229.121.57  2019-10-24 16:21:55
Ядуу гэр хорооллын бөөстэй хар охин, хув хужаа Пүрэв - Алсүрэнгийн ээжийнх нь эгчийн хүүхэд 1000баяр, Пүрэв-Алсүрэнг гэр хорооллын гэрт ирээд, машиндаа суулгаад, хувцас авч өгдөг. Ээжийнх нь шармал ээмгийг горидоод, өөрийгөө алтны магнат гээд байгаа. Төмрийн зэв ч гүй гуйлгачин. Алт байтугай, төмрийн зэв ч байхгүй. Хачин урт хүрэл нүүртэй, хув хужаа Пүрэвсүрэн 159 см намхан. Хүн аймаар хув хужаа царайтай. Сэрмаагийн нөхөр Баяр шиг. Булцийсэн хужаа.
IP:103.229.121.57  2019-10-24 16:22:56
Ядуу гэр хорооллын бөөстэй хар охин, хув хужаа Пүрэв - Алсүрэнгийн ээжийнх нь эгчийн хүүхэд 1000баяр, Пүрэв-Алсүрэнг гэр хорооллын гэрт ирээд, машиндаа суулгаад, хувцас авч өгдөг. Ээжийнх нь шармал ээмгийг горидоод, өөрийгөө алтны магнат гээд байгаа. Төмрийн зэв ч гүй гуйлгачин. Алт байтугай, төмрийн зэв ч байхгүй. Хачин урт хүрэл нүүртэй, хув хужаа Пүрэвсүрэн 159 см намхан. Хүн аймаар хув хужаа царайтай. Сэрмаагийн нөхөр Баяр шиг. Булцийсэн хужаа.
IP:103.229.121.57  2019-10-24 16:23:12
zochin tsagdaagiin baiguullaga bugdeeree hudaldagdsan shuu de. minii duu diilehgui l bh da
IP:202.70.42.130  2019-10-25 16:34:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.