ТӨЛӨӨЛӨГЧ Н.БАТСҮМБЭРЭЛ ХҮҮХДИЙН ПАРКИЙН ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДАЛНА

2019/10/23
Share |
Хүмүүс:
ТӨЛӨӨЛӨГЧ Н.БАТСҮМБЭРЭЛ ХҮҮХДИЙН ПАРКИЙН ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДАЛНА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд албан тоот хүргүүлж, "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-гийн газар буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн газрын 1995 оны үеийн нийт эдэлбэр газрын кадастрын зураг болон түүнээс хойш хийсэн газар олголт, шилжүүлэлттэй холбоотой бүхий л мэдээллийг ирүүлэхийг хүслээ.

Тэрбээр уг албан тоотдоо нийслэлдээ ганц байдаг Хүүхдийн паркийн газрын асуудлыг судлан үзэх нь төлөөлөгчийн ч, төрийн байгууллагын ч үүрэг хэмээн тодотгожээ.

Түүнчлэн “Нийслэлд зориулалтын бусаар болон хууль зөрчин олгосон, нийтийн эрх ашгийг хохироосон, хот төлөвлөлт болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчсөн газрын асуудлууд өнөөг хүртэл байсаар байгааг шуурхай, ил тод шийдвэрлэж ажиллах нь зүйтэйг сануулж  зарим зөрчлийг арилгах нь зүйтэй” гэжээ.

Тэрбээр мөн “Зам чөлөөл”, “Хашаа” арга хэмжээнүүд болон удаан хугацаагаар ашиглаагүй болон хууль зөрчин олгосон газруудын зөвшөөрлийг цуцлах зэрэг хуулийн хүрээнд нийгмийн шударга ёсыг тогтоох, нийтийн эрх ашгийг хамгаалах ажлуудыг өрнүүлж байгааг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хууль бус газар олголттой холбоотой гарсан нэгэн шийдвэрийг тэрбээр энэ удаад дэлгэжээ. Энэ нь нийслэлийн ИТХ-ын 2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гарсан тогтоолоор тухайн үеийн ИТХ-ын дарга Н.Болормаа, Нарийн бичгийн дарга Т.Билэгт бусад тэргүүлэгчдийн хамтын шийдвэр юм. Уг тогтоолд "Үндэсний соёл амралтын хүрээлэн" нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, Япон улсын “Иточу” корпорациас боловсруулсан төслийг дэмжиж Улаанбаатар хот-Япон улсын “Иточу” корпорацийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгуулахыг зөвшөөрсөн агуулгатай ажээ.

 


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.