Ч.Чамин-Эрдэнийн ээж: Би хэзээ ч бууж өгөхгүй!

2019/10/25
Share |
Хүмүүс:
Ч.Чамин-Эрдэнийн ээж: Би хэзээ ч бууж өгөхгүй!

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2018.10.25-ны өдөр "Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн ойролцоо нас барсан байдалтай олдсон хэрэг гарсан. Харамсалтай нь энэхүү хэрэг өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй байна.  

Нэг хэсэг олны анхаарлыг татаж, хүн бүр энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдэхийг шаардаж, улмаар тус хэрэгт хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгасан ч буруутай этгээдийг хараахан тогтоогоогүй байна. 

Энэ хэргийн тухай талийгаачийн ах өөрийн цахим хуудсаараа дамжуулан баримт гэх олон ч зүйлсийг нийтэд дэлгэсэн. Харин түүний өгсөн сүүлийн мэдээллээр тус хэргийн хавтаст хэргийг Нийслэлийн мөрдөн байцаах газар шилжүүлэх хүсэлт тавьсан байгаа тухайгаа дурджээ. 

Талийгаачийн ээж Г.Чимгээ "Өнөөдөр охин минь нэг жил боллоо. Би хэзээ ч бууж өгөхгүй. Охиныхоо алтан амь насыг нэхэл хатуу нэхсээр байх болно. Хэдэн жил өнгөрсөн ч хамаагүй. Хэрэг хэзээ ч хуучрахгүй гэдгийн сануулж байна" хэмээсэн байна. 

 

 

Image result for чамин-эрдэнэ ээж"

 

Image result for чамин-эрдэнэ ах"

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Mip сонирхолтой
IP:213.162.72.242  2019-10-27 14:07:10
ggg tomchuud baigaa bolood l ilrehgui bna, Mungunshagai baiga gedeg n unen shuu,hereg n ilerhii baihad
IP:202.179.27.205  2019-10-28 06:54:32
зочин угаасаа монголд том жижиг бүх юман дээр нөлөө ордог. илрэхгүй байгаа шалтгаан нь томчууд байгаа гэдэг нь үнэн. номтойбалайгийн зулбасга л байгаа биз. үхэл нь ирэхээр бурхны өмнө нүглээ үүрнэ дээ.
IP:66.181.161.80  2019-10-31 18:37:23
зочин ийм хөөрхөн охиноо алдсан хүн сэтгэлийн тамд унасан байгаа, хөөрхий минь. Мөнгөтэй хүн алсан болохоор л илрэхгүй байна. Энгийн ард байсан бол 30 минутын дотор баригдана. Ийм л муухай нийгэм байна. яаж амьдарна даа, бяцхан үрс минь. Бодохоор л байх юм
IP:202.55.191.194  2020-05-07 17:02:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.