Хүмүүс: |
Хошин урлагийн ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг болох жүжигчин Д.Хүрэлхүү комеди урлагт хөл тавьжээ. Залуусыг байлдан дагуулаад буй "Ub Comedy"-ийн залуус түүнийг шоуныхаа тусгай зочноор урин оролцуулсан байх бөгөөд энэ нь ч үзэгч олонд тун таалагдсан гэнэ.
Д.Хүрэлхүүгийн хувьд тун удахгүй нээлтээ хийх гэж буй "Cool аав" уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ. Хошин урлагийн тайзнаа гаралгүй чамгүй олон жилийг үдсэн түүнийг үгүйлсэн үзэгч олон бий. Харин тэд хайртай жүжигчнээ тайзан дээрээс дахин харсан нь энэ аж.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn