Хүмүүс: |
Жүжигчин Ч.Ундрал Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ан Же Мүүн буюу бидний сайн мэдэх Ким Ду Хантай хамтран "The Women" кинонд дүр бүтээж байгаа аж. Тус киног жүжигчин бүсгүйн "Choi Hainzan фильм" продакшн хийж байгаа бөгөөд Монгол, Солонгос, Буриад улсын уран бүтээлчид хамтарчээ.
Кинонд Ан Же Мүүн шувуу судлаачийн дүрийг бүтээсэн гэнэ. Тэрбээр Монгол улсад төөрч Ч.Ундралын гэрт ирснээр киноны үйл явдал өрнөх бөгөөд тус кинонд Монгол бүсгүйн тэсвэр тэвчээр, ёс заншил, хүнлэг сэтгэл, нүүдэлчин ахуйг тодоор харуулсан байна.
"The Women" киноны уран бүтээлчид энэхүү киногоо олон улсын кино фестивальд сойх зорилготой байгаа бөгөөд кино ирэх 2020 онд нээлтээ хийх ажээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn