Хүмүүс: Ану | |
"Гала" хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өнгөрөгч есдүгээр сард нижгэр хурим хийж, албан ёсоор гал голомтоо бадраасан. Өдгөө таван охины ээж болоод байгаа түүнийг нэгэн эмэгтэй "нэгэн хэвийн нүүр будалттай" хэмээн шүүмжилжээ.
Тэрбээр харин нэг нэгнийхээ нүүр будалтыг шүүмжилж суухын оронд хамтдаа хөгжих, урагшлахыг бүсгүйчүүдэд санал болгосон байх бөгөөд " Сүүлийн үед нэгэн үл таних бүсгүй инстаграмаар маань ойрхон ойрхон бичиж байна. "Сүүлд хийж байгаа нүүр будалтууд чинь нэг хэвийн байна бараг нүүр будалтаар чинь өөрийг чинь уйтгартай гэж дүгнэж байна" гэж байна шүү.
Завтай байж таараад "нүүрийг минь ажиглаж суухаар хийж бүтээх зүйлс дээр санал оруулаач, жаахан оюунлаг юм ярья" гэсэн байхгүй болчихлоо...Үнэндээ хэний хэрхэн яаж нүүрээ будах, үсээ засах, хувцаслах нь тухайн хүний эрх, сонголт, түүнийг нь хүндэтгэж харж чадахгүй бол шүүмжлээд байх нь энэ цаг үед дэмий л болов уу, тийм ээ.
Үүгээрээ юуг хэлэх гээд байна вэ гэхээр ойр зуурын тулга тойрсон будаг шунхыг үргэлж ярьмааргүй байн аа!!! Харин нийлээд хамтдаа хийж бүтээх зүйлс их байна, түүнийг л ярилцмаар байна!!! Яг цагаа тулаад сайн үйлсийн аян хийе, охид, хүүхдүүдийнхээ эрхийн төлөө дуу хоолой больё, нэгдье гэхээр хэн ч байдаггүй л юм байна лээ. Энэ мэт жижигхэн зүйл ярьж суудаг шүүмжлэгчид дотроос хэд нь бусдын сайн сайхны төлөө ямар нэгэн дорвитой бодитой зүйл хийсэн бэ гээд асуучихмаар л байна.
Мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлогтой түүнийг ойлгож бусдын хийж бүтээж байгааг хүндэтгэж сурах нь зүгээр сууж байгаад бусдыг шүүмжлэхээс хавьгүй илүү үнэ цэнэтэй шүү" хэмээсэн байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn